Ромын Папыг Умард Солонгост айлчлахыг урьжээ

712-15390720495bbc613d43018

 

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Ромын Пап Францискийг Пхеньянд айлчлахыг урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Ким Ый Гём мэдэгдсэн байна.

“Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт Европт хийхээр төлөвлөөд байгаа айлчлалынхаа үеэр  Ромын Папд Умард Солонгосын удирдагчийн урилгыг дамжуулан өгнө” гэж тэрбээр хэлжээ.
Ромын Папыг урих хүсэлтэй байгаагаа Ким Жөн Ун өнгөрсөн сарын 18-20-нд болсон хоёр талт дээд хэмжээний уулзалтын  үеэр Мүн Жэ Инд хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.