Черниговын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болжээ

712-15390705275bbc5afb5b4b9

Черниговын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны улмаас гал гарсан тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штаб албан ёсны “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, дэлбэрэлт Ичня суурин орчимд болсон бөгөөд тэнд байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гамшгийн хор уршгийг арилгах штаб байгуулсан байна. Жанжин штабын дарга тэргүүтэй шуурхай бүлэг ослын газар руу явжээ. Түүнчлэн Черниговын нутаг дэвсгэр даяар болон хил дагуу хязгаарлалтын зохих арга хэмжээнүүдийг аваад байгаа аж.
Сүүлийн хоёр жилд Украины цэргийн агуулахуудад томоохон хэмжээний гал хэд хэдэн удаа гарчээ. Тухайлбал, 2017 оны 3 дугаар сард тус улсын Балаклея хотын Харьков мужийн агуулахад гал гарсны улмаас зэр зэвсгийн 70 орчим хувь нь устсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.