Шатахууны үнийн нэмэгдлийг ТӨР дахиад л ЗӨВТГӨВ

aecbf8ebf154f40d3257398d65605248У.ХҮРЭЛСҮХ: ШАТАХУУНЫ ҮНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААРАА ЗОХИЦУУЛАГДАНА

Өнгөрсөн амралтын өдөр шатахууны үнэ дахин өссөн /70 төгрөгөөр/. Бухимдсан иргэд хэнээс хариуцлага нэхэхээ мэдэхгүй хий дэмий бужигнасаар. Харин шатахууны үнэд зохицуулалт хийх ёстой Засгийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас энэ асуудлыг өөрсдөөсөө бултуулсаар байна.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ ханш өсөж байна. Шатахуун импортлогч компаниуд ашиггүй, алдагдалтай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар бүх юмны үнийг хатуу барихгүй. Зах зээлийнх нь хууль дүрмийг эсрэг ажиллаж, социализмын үе шиг мах, шатахууны үнийг төр хатуу барихгүй. Цаашид шатахууны үнэ зах зээлийн жамаараа явна” гэж мэдэгдэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар “Салбарын сайд нь мэдээлэл өгнө” гэж мэлзэж байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шатахууны үнийн зөвлөлийн тэргүүн Д.Сумъяабазар сэтгүүлчдээс бултаж байна. Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дөрөвдүгээр сараас шатахууны үнэ буурна” гэж мэдэгдсэн. Гэтэл дөрөвдүгээр сараас хойш шатахууны үнэ буурах нь битгий хэл хоёр ч удаа нэмэгдээд байна.

2012-2016 оны хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр шатахууны үнэд нэг ч өөрчлөлт оруулахгүй барьж байсан. Гэтэл 2016 оноос хойш шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл ард түмний амьжиргаатай шууд холбогддог шатахууны үнийн нэмэгдлийг Засгийн газрын тэргүүн нь ЗӨВ гэсэн утгаар тайлбарлаж буй нь хариуцлагагүйн илрэл юм.

Засгийн газраас энэ мэт хариуцлагагүй мэдэгдэл хийгээд удаагүй байтал Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийхдээ мөн л өөрсдийгөө хамгаалсан тайлбар хийлээ.  Тус газраас мэдээлж буйгаар гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад борлуулагдаж буй шатахууны жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэд өөрчлөлт орсон аж. Тодруулбал, газрын тосны үнийн өсөлт нь манай улсын жижиглэнгийн зах зээлд нөлөөлсөн байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.  АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлж буйгаар, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад борлуулагдаж буй шатахууны жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэд өөрчлөлт орсон аж. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт нь манай улсын жижиглэнгийн зах зээлд нөлөөлжээ.

Газрын тосны үнэ өсөхөд

-Нэгдүгээрт дэлхийн зах зээл дэхь нэг баррель түүхий тосны үнэ,

-ОХУ-аас сар бүр ирүүлж буй шатахууны хилийн тонн тутмын үнэ,

-Ам долларын ханшийн зөрүү гэсэн гурван хүчин зүйл нөлөөлж байгаа гэв.

Тухайлбал, ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны тонн тутмын хил үнэ 45-85 гаруй ам.доллараар нэмэгджээ.   Ингэснээр АИ92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын тооцоолж буйгаар АИ 92 шатахууныг нэг литр тутамд 1990 орчим төгрөгөөр борлуулах ёстой аж. Шатахууны тонн тутмын хилийн үнэ, компанийн үйл ажиллагааны зардал болон бусад төлбөр, хураамжууд багтаад 1990 төгрөгөөр борлуулах тооцоолол гарсан байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шатахууны үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Ингээд зүгээр суугаад байх уу?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг ба төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуйн нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид “2018 оны 5, 6 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлсэн шатахууны хил үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ 95, АИ 92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллаахаар болсон” гэж тусгасан.

-Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй юм байна. Сая шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдаж болоогүй юм уу?

-Аж, ахуй нэгж, шатахуун импортлогч компаниуд 20 хоногийн өмнөөс албан бичгээ манай байгууллага болон холбогдох яам руу ирүүлсэн. Шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг манай яам хариуцдаг. Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. Бид газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах хүртэл зүгээр суухгүй. Тодорхой ажлуудыг төлөвлөчихөөд байна. Тухайлбал, манай АМГТГ-аас томоохон импортлогч компаниуд руу албан ёсоор мэдэгдэл хүргүүлж ирсэн. 2018 оны 7 дугаар сард бид мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд гадаад зах зээлийн үнэ, ам долларын ханшийн үнийн өсөлтөөр шатахууны үнэ өсөж байгаа бол буурахаар нь дагаад бууруулж байх ёстой гэж анхааруулсан. Тэд гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгана гэж мэдэгдсэн.

-Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахуунаа үнэтэй зараад байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?

-Төрийн зүгээс аж, ахуй нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Бид тодорхой хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуй нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай.  АИ 80, АИ 92 онцгой албан татвар 0 байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулгын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.

-Дизель, АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байхад үнээ нэмээд байна. Цаашид Засгийн газрын зүгээс татвар тэглэхээс өөрөөр ямар арга хэмжээ авч ажиллавал шатахууны үнэ тогтворжих юм бэ?

-Энэ удаагийн нэмэлт гадаад зах зээлээс хамааралтай. Төрөөс тухайн компаниуд руу албан тоот явуулж хариуг нь авна. Саяхан “Роснефть” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч манай улсад ирж ажилласан. Хоёр талаасаа нийлсэн ажлын хэсгийг байгуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар болсон. Манай үйлдвэртэй танилцсан. Бид богино зайнд тодорхой хэмжээний шийдвэр гаргаж ажиллана.

-Гадны улсуудад шатахууны үнэ цаашид буурах мэдээлэл байна уу?

-Түүхий тосны үнэ сүүлийн дөрвөн жилд хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. 56-58 ам доллар хүрэх таамагтай байсан ч 70-80 гаруй доллартай болсон. Оны төгсгөлд буурах үзүүлэлттэй болов уу гэсэн үзүүлэлт байна.

Т.ХУЛАН

https://paparatsi.mn/mrx


URL:

Сэтгэгдэл бичих