Хабиб аваргын бүсээ хадгалж үлдэнэ

503d34b0c881a422greatUFC-гийн ерөнхийлөгч Дэйна Уайт тус байгууллагын аварга болсон Оросын тамирчин Хабиб Нурмагомедовт ямар арга хэмжээ авах талаар ярьжээ. Хабиб болон түүний багийнхан Ирландын тамирчин Конор МакГрэгортой хийсэн тулааны дараа үймээн дэгдээснийг бид мэднэ.

Уайт “Одоогоор бид Хабибт энэ тулааныг хийснийх нь төлөө өгөх ёстой урамшууллыг өгөөгүй байгаа. Шагналыг тэр чигт нь өгөхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэр шагналын мөнгийг бүхэлд нь авахгүй. Гэхдээ Хабиб аваргын бүсээ хадгалж үлдэх нь тодорхой болсон зүйл.

Тэрбээр АНУ-д 4-6 сарын хугацаатай тулаан хийх эрхгүй болох байх. UFC Хабибын тулааныг өөр хаа нэгтээ зохион байгуулах төлөвлөгөөгүй байна” хэмээн ярьжээ. Конор МакГрэгортой хийсэн тулааныхаа төлөө Хабиб хоёр сая доллар хүртэх ёстой байсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих