Хар тамхийг хил дээр “барьдаг” болчихъё

712-1539131806har-tamh
Монгол Улсыг аалзны тор мэт бүрхсэн мансуурлыг хянаж чадахгүй. Энэ аюултай оновчтой бодлого, шийдвэрээр бүрэн дүүрэн, үр дүнтэй тэмцэж чадаагүй цагт  Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, эрүүл саруул, мэдлэг боловсролтой Монгол хүний талаар яриад ч хэрэггүй. Нэг ёсондоо ямар сайхан хөгжил, дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ төлөвлөөд нэмэргүй юм. Хар тамхины уршгаар залуучууд нь мансуурч, нийгэм нь гэмт хэргийн үүр уурхайгаар дүүрсэн улс орон хөгжихгүй нь тодорхой. Тиймээс  нийгмийг бүхэлд нь бараан сүүдрээр дарж, залуу үеийг хар ангал руу “нисгэх” аюулын ирмэг дээр авчирчихаад байгаа хар тамхитай тэмцэх ажлыг алгуурлах нь битгий хэл цаг, мөч бүхэн ямар үнэ, цэнэтэйг ухаарах цаг хэдийнэ болсон.
Хар тамхи аюулын дохио хангинуулж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага “төрийн” чихнээс хангалттай хонх уяж ирсэн. Гэвч хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан төдийгүй сүүлийн 10 жилд энэ төрлийн 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон зэргээр тоо баримт хурдацтай өсч, нөхцөл байдал улам хурцадсаар  байна. Тэр дундаа нийгэмд нэвчсэн  мансуурлын аюул  хүүхэд, залуусыг онилж Монгол Улсын хөгжилд заналхийлж байгаад төр засаг, ард түмнээрээ анхаарч сэрэмжлэх, тэмцэх цаг болсны дохио юм.  Гэхдээ энэ тоон мэдээлэл байж болох хамгийн бага хувилбар гэдгийг тодруулах ёстой. Учир нь ердөө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, баталгаажсан нь л энэ. Үүний цаана мэдээгүй, мэдэгдээгүй, бүртгэгдээгүй, нуугдсан хэрэг хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Хуулийнхны хэлдгээр  манай улсад 5000-8000 байнгын хар тамхи хэрэглэгч бий гэдэг. Тэдний  тооцооллоор  нэг хүний ард 4-5 хүн байдаг гэж бодохоор энэ тоо 40 мянга болж өсөх магадлалтай юм. Хар тамхины хэргийг зөвхөн хуулийн байгууллагын ил