Парламентын сонгуульд нэр дэвшигч залуу амиа алджээ

712-15391392025bbd5e911beb2

Афганистан улсын өмнөд нутгийн Гильменд мужийн Лашкар Гах хотод амиа золиослогч этгээд дэлбэлэлт үйлдсэний улмаас найман хүн амь үрэгдсэний дунд парламентын сонгуульд нэр дэвшигч 32 настай Салем Мохаммад Ачакзай байсан тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв.

Халдлагын улмаас өөр бусад 11 хүн шархадсан байна. Афганистан улсад энэ сарын 20-нд парламентын сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчийг сонгуулийн кампанит ажлаа явуулах үеэр амь насанд нь хүрсэн хоёр дахь тохиолдол энэ болсон бөгөөд нийт зургаан нэр дэвшигч террорист этгээдүүдийн гарт амиа алдаад байна.
Сүүлд үйлдсэн халдлагын талаар аль нэг террорист бүлэг мэдэгдэл хийгээгүй байгаа боловч Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани террорист этгээдүүдийг ихээхэн буруутгаж байгаа тухай “AFP” агентлаг түүний хэлснийг иш татан мэдээлсэн юм.
Гильменд мужийн захирагчийн албаны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, уг халдлагыг орон нутгийн цагаар мягмар гарагийн 14:30 цагийн орчимд С.Ачакзайгийн сонгуулийн кампанит ажлын байранд үйлдсэн аж. Удахгүй болох парламентын сонгуульд 2500 орчим хүн нэр дэвшиж байгаа юм байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.