Инкубаторын 33 дахь элсэлт зарлагдлаа

eaeeac692a5098e1edff309d5d4e995fМэдээллийн технологийн инкубаторын 33 дахь элсэлт зарлагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркын бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн дараах чиглэлээр:

  • Хиймэл оюун ухаан
  • Блокчейн технологи
  • Embed systems
  • Outsourcing
  • VR – Virtual Reality
  • AR- Augmented Reality
  • 3d printing
  • Holography
  • Internet of Things(IOT)
  • Mobile APP
  • Game

үйл ажиллагаа явуулах  бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Инкубаторын элсэлтэнд энд дарж  цахимаар бүртгүүлнэ үү!

Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://incubator.itpark.mn/incubator/for-applicantsцэснээс авна уу.

Удирдамж

АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛД ХАМТДАА

 Нэг. Нийтлэг зүйл: Мэдээлэл, технологийн гарааны компаниуд, шилдэг старт-апыг бойжуулагч Мэдээлэл технологийн үндэсний паркын инкубаторын 33 дахь удаагийн элсэлтэнд шинээр сэтгэгч, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компани, баг хамт олныг урьж байна. Монголын анхдагч, хамгийн олон компани бойжуулах хүчин чадалтай инкубаторын үйлчилгээнд хамрагдсанаар танд дараах БОЛОМЖ-ууд нээгдэнэ.

 Бизнес бойжуулалтын арвин туршлага, хууль эрх зүй, менежмент маркентингийн  иж бүрэн  сургалт, үйлчилгээ

  • Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлттэй үнээр ажиллах таатай оффисоор хангах
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, идэвхжүүлэлтээ тасралтгүй явуулах студи, 3D принтер, эмбэдэд системийн лабораторийн үйлчилгээ
  • Хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох
  • Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ
  • Бүтээгдэхүүний дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах таатай боломж
  • Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж

 Хоёр. Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг инкубаторт элсэлт авах үйл ажиллагаа болохын өмнө бүртгүүлсэн бүх оролцогчдод зориулж 2018.10.19-ний 10 цагаас МТҮП-ын 217 тоотод сургалт семинар зохион байгуулагдана.

Гурав. Инкубаторын төвд элсүүлэх тэргүүлэх салбар чиглэл:

  • Хиймэл оюун ухаан
  • Блокчейн технологи
  • Embed systems
  • Outsourcing
  • VR – Virtual Reality
  • AR- Augmented Reality
  • 3d printing
  • Holography
  • Internet of Things(IOT)
  • Mobile APP
  • Game

 Зөвлөх инкубатор /өөрсдийн үндсэн үйл ажиллагааг явуулахын сацуу бойжигч компаниудад зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах/-ын чиглэл

  • Хууль зүйн туслалцаа
  • Маркетингийн зөвлөх үйлчилгээ
  • Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний идэвхжүүлэлт
  • Санхүүгийн зөвлөх үйлчилгээ
  • Хувь хүний хөгжил, менежментийн зөвлөх үйлчилгээ

 Тэргүүлэх чиглэлүүдээс тэнцсэн компаниудыг элсүүлэх бөгөөд зөвлөхөөс бусад чиглэлд хэдэн ч компанийг элсүүлж болно. Бүх чиглэлээс компани элсүүлэх үүрэг хүлээхгүй.

 Дөрөв . Бүрдүүлэх материал:

  • Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм ( ААН бол )
  • Эхлэлтийн баланс ( ААН бол )
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж
  • Зөвлөх инкубаторын компани нь зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх сургалт, хөтөлбөрийн төсөл

Тав. Материал хүлээн авах хугацаа:

2018.09.28-2018.10.24-нийг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар /08:30-17:30/ хүлээн авна.

Найм. Сонгон шалгаруулалт:

2018.10.26-ны өдөр 10 цагаас МТҮП-ын 217 тоотод зохион байгуулна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.