2030 он гэхэд Жакарта дэлхийн хамгийн их хүн амтай хот болно

712-15391577185bbdadf00cdf2

“Euromonitor International” компанийн хийсэн судалгаагаар 2030 он гэхэд Индонезийн нийслэл Жакарта хот дэлхийн хамгийн их хүн амтай хот болох ажээ. Одоогийн байдлаар Японы нийслэл Токио хот дэлхийн хамгийн их хүн амтайд тооцогддог билээ.

2030 он гэхэд Жакарта хотын хүн ам 35.6 саяд хүрч одоогийнхоос 4.1 саяар нэмэгдэнэ гэж судалгаанд дурджээ.
Харин Токио хотын хүн амын дунд өндөр настан их байгаагийн улмаас 2030 он хүртэл хүн амын нь 2 саяар буурч, 35.3 сая болно гэж бичжээ.
Тэгвэл 2030 он гэхэд хүн амын тоогоороо дэлхийд гуравт орох хотоор Карачи тодорсон бол 4 болон 5 дугаарт Манила, Каир хотууд орно гэж таамагласан байна.
Жакарта хотын хүн амын өсөлт нь тус хотод багагүй сорилт үүсгэх нь ойлгомжтой. Тэдгээрийн нэг авто замын түгжрэл юм. Тус хот “TomTom” байгууллагаас гаргадаг хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байна. Энэ байдал цаашдаа яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.