Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа!

5b98fb02380059e5greatМаш олон хүмүүс сүнс байдаг гэдэгт итгэдэг. 2017 онд Чапмэн (Chapman) их сургуулийн явуулсан судалгаагаар америкчуудын 52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан бөгөөд энэ нь 2015 оныхоос 11 хувиар нэмэгдсэн байгаа юм. Мөн англичуудын дунд явуулсан судалгаагаар ч иргэдийн 52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан байна. Гэвч тэд зүгээр л итгэхийг хүссэн учраас итгээд байгаа гэж үү? Ингээд сүнсний талаарх шинжлэх ухаанч 6 тайлбарыг хүргэж байна.

Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа!

1 Электрон соронзон

Мэдрэлийн эмч Майкл Персингер (Michael Persinger) хэдэн арван жилийн турш электрон соронзон орны нөлөө хүмүүсийн сүнсний талаарх ойлголтод хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Тухайн соронзон орны нөлөөгөөр хүний тархийг ховстон, өрөөнд сүнс байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг болохыг тогтоожээ. Тэрээр өөрийн лабораторидоо хэд хэдэн хүмүүст “Бурхны дуулга” нэртэй дуулга өмсүүлж байгаад соронзон орон үүсгэн 15-30 минут байлгасны дараа хүмүүс өрөөнд хий юм харж эхэлснийг нотолсон байна. Гэвч зарим судалгаа энэхүү онолыг няцаадаг бөгөөд хүмүүс цахилгаан соронзон орон бус харин сүнслэг оршихуйг мэдэрч байгаагаа илэрхийлсэн гэж үздэг.

Электрон соронзон

2 Хүний сонсож чадахгүй хэт авиа

Хэт авиа бол хүмүүс сонсож чадахааргүй маш нам дуу бөгөөд зарим амьтад сонсож чаддаг байна. Бага давтамжтай чичиргээ нь физиологийн таагүй байдлыг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Үүний үндсэн дээр салхин цахилгаан үүсгүүрийн болон замын ойр орчмын дуу чимээний нөлөөг судлан бага давтамжийн дуу чимээ нь сандрах, зүрхний цохилт, цусны даралтын өөрчлөлт зэргийн шалтгаан болж болдог бөгөөд энэ нь сүнс байгаа мэт мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг болох таамаг дэвшүүлжээ. Жишээ нь 1998 онп инженер Вик Тэнди (Vic Tandy) төрөлхийн сүнс мэдрэх мэдрэмжийн талаар судалгааны ажил хийсэн бөгөөд энэ үеэрээ өөрийн лабораторид эвгүй зүйлсийг олон удаа мэдэрчээ. Тэрээр лабораторидоо байхдаа тухгүй, бухимдалтай болж, сүнс хэлбэрийн хачирхалтай зүйлсийг олж харж байсан байна. Эцэст нь тэрээр гэрийнхээ гадаах сэнснээс 19Гц-ийн долгион өрөөнд нь ирж байсныг олж мэджээ.

Хүний сонсож чадахгүй хэт авиа

3 Хөгц

Кларксон их сургуулийн инженерийн тэнхимийн професор Шэйн Рожерс (Shane Rogers) сүүлийн хэдэн сарыг сүнстэй гэхээс илүү хөгцөрсөн байшингуудаар судалгаа хийж өнгөрүүл