Монголын тансаг салонтой фургон оросуудыг гайхшруулав

Buhanka-1Улаанбаатар хотноо болсон “Auto tuning show” арга хэмжээний үеэр үзэгчдэд толилуулсан тансаг салонтой фургон машин монголчуудыг маш ихээр гайхшруулсан билээ. Тэгвэл УАЗ фургон машиныг үйлдвэрлэгч оросууд ч уг машины салоныг хараад өөрсдөө ихэд гайхаж, шүтэн биширсэн байна. Оросын машин сонирхогчдын тусгай сайт тус машиныг тансаг салонтой монгол фургон хэмээн танилцуулжээ.
Уг машины салон үнэтэй модон тавилгатай, хиймэл арьсаар бүрсэн бөгөөд жолоочийн кабин ч мөн адил, өнгө тун сайхан хосолсон байна. Мөн жолоочийн суудлыг зорчигчдын суудлаас модоор тусгаарлаж, зурагт байрлуулжээ.


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 11 October 2018

MONGOL INJENERUUDDEE HAIRTAI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.