Гэр болон албаны өрөөндөө 1.3 САЯ.ДОЛЛАР нууж байсан хурандаа Ч.БОЛДБААТАР гэж хэн бэ?

Энэ сарын эхээр ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн гэрээс нийт 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураасан гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татсан. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудын бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгах явцдаа Б-ийн Баянгол зочид буудлын дэргэдэх “220 к резиденс” байрнаас дээрх мөнгийг олж бэлнээр хурааж битүүмжилсэн нь ил болоод байгаа.

Одоогийн байдлаар тус 1.3 сая долларыг юунд зарцуулах гэж байсан нь тодорхойгүй байгаа. Тус хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан ил болоод байгаа аж.

Хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг уг хэрэгт хэрхэн холбогдож буй асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбогдсон эсэхийг баттай мэдэж  тогтоосны дараа нэрийг нь зарлах юм байна. Харин уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарыг шалгаж эхэлсэн байна. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ. Ингээд 3 орчим тэрбум төгрөгний хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарын талаар тодорхой мэдээлэл хүргэе.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөр­чилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийс­лэлийн Засаг даргатай зөв­шилц