Нурмагомедов “UFC”-ийн тэргүүнийг занажээ

5bbd6edd288b2МОСКВА. /АиФ/.Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов Тулааны урлагийн үнэмлэхүй аваргын холбооны /UFC/ ерөнхийлөгч Дэйн Уайтыг заналхийлсэн утга бүхий пост “Инстаграм” хуудастаа оруулжээ

Гартаа “UFC”-ийн  аваргын бүсийг барьсан тэрбээр “BMW” маркийн хар машины хамран дээр сууж буй зургаа “Инстаграм” хуудастаа оруулсан бөгөөд “Бүсийг минь өгсөн нь чамд өлзийтэй болж, эс бөгөөс машиныг чинь эвдэлчих байсан юм. Хаана зогсоолд тавидагийг чинь мэднэ шүү” гэсэн хошигносон тайлбартайгаар зургаа нийтэлсэн байжээ. Харин Уайт түүний хошигнолд “эцэгт чинь бүгдийг нь хэлнэ шүү” гэж хариулсан байна.

Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод өнгөрсөн бямба гарагт болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. Тэмцээн дууссаны дараахан Оросын тулаанч Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан зодоон цохион болж даамжирсны улмаас тэрбээр аваргын бүсээ хураалгаж магадгүй болоод байсан юм. Сүүлд мэдээлснээр, тэрбээр аваргын цолоо авч үлдэх бөгөөд түүний тулалдах эрхийг 4-6 сараар хасч, түүнийг торгож магадгүй болоод байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.