Урсгал сөрвөл эрхээ шууд хасуулна

Замын цагдаагийнхан нийслэлчүүдийн толгойны өвчин болсон замын бөглөрөлтэй шийдэх шинэ аргыг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ нь урсгал сөрсөн болон мөн зарим зөрчил гаргасан тохиолдолд шууд жолоодох эрхийг нь хасахаар болсон байна.

Хэдийгээр хатуу чанга мэт боловч замын хөдөлгөөнийг багагүй цэгцэлж мэдэхээр энэ дүрмийг камерт үлдсэн бичлэгүүдийг хянаж байж гаргажээ.

Эдгээрээс хамгийн их бөглөрөл үүсгэдэг зөрчил нь яах аргагүй урсгал сөрөх байсан гэнэ. Энэ сарын эхнээс мөрдөж эхэлсэн уг журмаар өдөрт хамгийн багадаа таван жолооч эрхээ хасуулах болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих