5 МИНУТАД СТРЕСС ТАЙЛАХ ЯПОН АРГА

stess-japan-696x366Стресс бол 21-р зууны гамшиг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ бол эрүүл мэндэд маш муу нөлөөтэй юм. Япончууд хэдхэн минутын дотор ядаргаа тайлж, мэдрэл тайвшруулах, стресс тайлах аргыг нээжээ.

Стресс тайлах япон арга

Ядрах, бие сульдах, байнгын ачаалалтай байх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тайван байх, эрүүл байх бус харин стресстэй явах нь хамгийн түгээмэл үзэгдэл болоод байна. Дорнын сонирхолтой аргаар ядаргаагаа тайлж, стресстэй тэмцэх боломжтой. Уламжлалт анагаах ухаанд биеийн тодорхой хэсгүүдээс гадна, гарын хуруунд онцгой ач холбогдол өгдөг. Хурууны цэгүүдэд дарснаар янз бүрийн өвдөлтийг намдааж болно.
Хоёр алгаа нийлүүлж хэдэн секунд шахаж түлхвэл хордлогоос үүдэлтэй өвчин эмгэг, өвдөлт, амьдралын сөрөг бүхэн үгүй болно. Энэ аргыг илүү сайн ойлгохын тулд гарын хуруу болгоны онцлогийг авч үзье.

Эрхий хуруу: Шаналал, уур уцаар, стресс.

Долоовор хуруу: Айдас.

Дунд хуруу: Бухимдал, уур.

Ядам хуруу: Сэтгэл гутрал, уй гуниг, зоримог бус байх.

Чигчий хуруу: Гутранги үзэл, ядарч сульдах, сандрал.

Энэ арга яагаад үр дүнтэй вэ гэвэл, гар бол тархитай холбоотой. Бүр тодруулбал, сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгтэй холбогддог. Зүүн гарын хуруунуудыг дээрээс нь баруун гарын хуруунуудаар атгана. Дараа нь ямар өвдөлт, ямар асуудал байгаагаас шалтгаалж, аль нэг хуруугаа чанга атгаарай. Стресстэй бол эрхий хуруугаа гэх мэт. 30 секунд атгаад 30 секунд суллана. Ахин давтана. Энэ дасгалыг хэзээ ч хийж болно.

Цэгэн иллэг биед сайн
Японы Жин шин жицу уламжлалт анагаахын аргаар хуруундаа цэгэн иллэг хийж