Ченжүүдийн хаанчлал

712-1539559779ccfac4e40638f966e23911604ce39827

-Гурван улирал дараалан нуруугаа бөгтийтөл ажиллсан тариаланч лангуунд байгаа  ногооныхоо өртөгнөөс 3 дахин бага орлого олов.

-Дөрвөн улиралын турш халуунд нь халж хүйтэнд нь хөрч өдөр шөнийг ялгалгүй ажиллсан малчин лангуун дээр байгаа махны үнийн 50% -ийг л арай чамай хүртэнэ. Баялаг үйлдвэрлэгчээс лангуу хүрэх богинхон зайд ЧЕНЖ гэдэг сайн дурын мөлжигч этгээдүүд шургалсанаар зөвхөн тэдний халаас л зузаарах болов. Ченж гэдэг үгийн гарал үүслийг хөөж үзвэл мөнгө валютын солилцоо, арилжаа гэсэн утгаас гаралтай аж. Харин түүнийг орчин үеийн этгээд хэллэгээр орчуулбал “хачиг- хувалз” ба шимэгч гэж орчуулж болох юм.
Өнөөдрийн манай нийгэмд ченжүүд өөрсдийн ноёрхолоо салбар бүрд тогтоосоор байна. Боловсролын салбарын ченжүүд “диплом”-н үнийг хөөрөгдөнө. Онгоц, галт тэрэг тэр ч байтугай үзэх үзвэрийн тасалбарууд ч хүртэл ченжүүдийн мэдэлд бүрэн шилжжээ. За энэ ч яахав гээд амар амгалан явж атал бүх төрлийн зөвшөөрөлийн бичиг баримтууд тэр ч байтугай албан туушаалын хувиарлалт хүртэл (60 тэрбумынхан) гэх  нэршилтэй ченжийн атганд орсон гэлцэнэ.  ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ЭЭ…Энэ цагт ноёрхож байгаа хэмжээгүй эрхэт ченжийн хаанчлалыг хэзээ тас цохиж ард түмнээ тэдний дарлалаас чөлөөлөх  вэ???
Л.Лхагва
sonin.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 15 October 2018

Банкныхантай хуйвалдаж ханшин дээр тоглож мөнгө угааж байгаа тэр олон валютын ченж иргэдийн хөдөлмөрийг шулж амьдарч байгаа мах ногооны ченж гээд улсад ганц төгрөгний татвар төлөхгүй баяжиж байгаа луйварчдыг хазаарлах цаг болсон байх Дээр нь элдэв засварын газрууд хотын захын дэлгүүрүүд татвар төлөхгүй дургиж байхад татварын газрууд ажлаа хийхгүй тэдэнтэй хуйвалдаж байгаа юмуу толгойг нь илж байгаа юмуу гэдэг нь мэдэгдэхгүй байна Ганц талх худалдаж авч байгаа тэтгэврийн хөгшин хүртэл татвар төлж байхад дэндүү шударга бус байна Ченж нэртэй луйварчдын үйл ажиллагааг хянаж ядаж татвар төлүүлдэг болмоор байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.