Узбекистаны хүн ам сүүлийн 60 жил тасралтгүй өсчээ

5bc4445d870c6

Узбекистаны нийт хүн ам 10 дугаар сарын 1-ны байдлаар 33.09 саяд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 1.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж тус улсын Статистикийн хороо мэдэгдлээ.

Узбекистаны нийт хүн амын 50.6 хувь буюу 16.73 сая хүн хот суурин газар оршин суурьшдаг бол 16.36 сая хүн хөдөө орон нутгаар оршин суудаг ажээ.

Харин тус улсын нийслэл Такшент хотын оршин суугчид энэ оны эхэн үеийнхээс 1.3 хувиар өсч, 2.5 саяд хүрчээ.

Узбекистаны хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд тасралтгүй өсч байгаа билээ. 1950-иад онд тус улсын хүн ам 6 орчим сая байсан бол өнөөдөр 33 сая хүрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.