“Сентерра гоулд” Монголыг орхин гарснаа 12-ны өдөр зарлалаа

44185862_1990341671263915_8430732880325378048_n

Монголд олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны өдөр зарлалаа.
Тус компани Монголд Бороогийн уурхай, Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан цагаан овоо зэрэг хэтийн төлөв бүхий хайгуулын талбайнуудыг эзэмшдэг бөгөөд Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг 35 сая доллараар Сингапурт бүртгэлтэй ОZD гэх хувийн компанид заржээ. OZD компани уул, уурхай хүнд металлын салбарт худалдан авах, санхүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин Бороогийн алтны уурхай, Гацуурт төслийг худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж монгол залуу ажилладаг гэх мэдээлэл дуулдаж эхэлж байгаа юм.
Тэрбээр мөн “Улаанбаатар” банкинд хэсэг зуур ажиллаж байжээ. Компанийн захирал болох Эрдэнэбаатарын Дөлгөөний төрсөн ах нь “Блүүмберг Монголиа” телевизийн захирал Э.Долгион гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Хэрэв тийм бол Э.Дөлгөөн нь МУИС-ийн Олон улсын харилцаа төгссөн, мөн БНХАУ-д их сургууль төгссөн. Англи хэл дээр мэдээлэл нийтэлдэг “UB Post” сонинд ажиллаж байсан. Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад туслахаар нь, Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Харин дараа нь Улаанбаатар хотын банкинд ажилласан гэх намтартай. Тэгвэл энэ удаа OZD гэх өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан шинэ компанийн захирлаар тодорч гарч ирлээ. Түүний ах Э.Долгионы удирддаг “Блүүмберг Монголиа” телевиз нь Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай, мөн түүний ажиллаж байсан Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулагчдын нэг “сахал” Т.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны эздийн нэг гэгддэг. Тиймээс Э.Дөлгөөний удирдаж буй шинэ компани болох OZD-гийн ард Худалдаа хөгжлийн банк байна гэх таамаг, хардлага олон нийтийн дунд үүсч эхэлжээ.
“Сентерра гоулд” компаниийг Монголд төлөх ёстой татварын өрөө төлөөгүй гэх мэдээлэл байдаг. “Сентерра Гоулд” ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж “Бороо Гоулд” ХХК-ийн ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан байдаг. Үүний улмаас Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алдсан гэх мэдээлэл бий. Тухайн үед Нидерландын Вант улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцоогүй байсан тул “Сентерра Гоулд” ХХК боломжийг ашиглан, татвараас бултсан байдаг. Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын “Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарч байв.

эх сурвалж:www.facebook.com

https://www.facebook.com/profile.php?id=100008643046597&__tn__=%2CdCH-R-R&eid=ARARbKlt3ue8078mAstBS6wDJDMblfeWkvMTfnOzjK7z5pRxFHFYYRB_dGKG6eJnpt3ar3bao0vJhYnk&hc_ref=ARRrPCXNXaYo6ExmFzeXYet1B4WR02sOZAKmVMZh5f_2ZEyAgnWeXNAgIVRD0VzfLVI&fref=nf


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.