“Төсвөөр хийсэн ажлыг би хийсэн гэж яримааргүй байна”

712-153973632714454_7354398

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартай ярилцлаа.

–Аймгийнхаа тухай танилцуулахгүй юу?
-Хөвсгөл аймаг 132415 хүн амтай. 5.2 сая толгой малтай. Мөн зургаан хошуу малын нэг цаа 2215 болж өслөө. 2016 оны арваннэгдүгээр сарын 23, 24-нд болсон ИТХ-ын ээлжилт бус II хуралдаанаас Хөвсгөл аймгийн хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ нь 14 дэд хөтөлбөртэй 655 зүйлийн ажлын төлөвлөгөөтэй. Нэг их наяд 257 тэрбум 617.5 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй. Үүнээс өөрийн орлогоор 17.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Өнгөрсөн оны жилийн эцсээр ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийгээд биелэгдэх боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөв хүндрэлтэй байсан ч бүрэн эрхийн хугацаанд биелүүлэх боломжтой анхаарах ёстой асуудалд үүрэг чиглэл өгсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр Хөвсгөл аймаг 100 төгрөг тутмынхаа 9.2 сая төгрөгийг өөрийн орлогоор олдог.
–Таныг ИТХ-ын даргын ажил авах үеийг одоотой харьцуулбал?
-Биднийг ажил авахад аймгийн орон нутгийн өмчит компаниуд 684.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Тиймээс ИТХ болон шинэ өмчлөгчдийн зүгээс төрийн өмчит компаниуд руу анхаарлаа хандуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэл, удирдлагын багт үүрэг өгч, гэрээ хийсэн. Үүний үр дүнд 2017 оны эцсээр гурван тэрбум 818.2 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ бол Хөвсгөл аймгийн түүхэнд байгаагүй амжилт. 2020 он гэхэд 20-25 төгрөг болгое гэсэн том зорилгодоо хүрэх боломжтой. Тэгэхээр Хөвсгөл аймаг өөрөө орлого олдог байх хэрэгтэй.Олсон орлогоо сум, багийнхаа нийгмийн тулгамдсан асуудал болох дэд бүтэц, бусад салбарын үйл ажиллагаанд зарцуулах ёстой.
–Төрийн өмчит компа­ниудыг ашигтай ажил­луулахын тулд ямар менеж­мент баримталж байгаа вэ?
-Төрийн өмчит компаниудын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан.Тухайбал,Хөвсгөл аймгийн эмийн эргэлтийн сан гэж бүх суманд эм худалдаалдаг хувь, хувьсгалынх нь мэдэгдэхгүй олон газар бий. Эдгээрийг нэгтгэсэн. Үр дүн нь энэ оны эцсээр мэдэгдэнэ.Мөн Хөвсгөл аймаг