Баталгаа өгчхөөд, хариуцлага ярих уу Н.Цэрэнбат сайдаа

1539750452_44126899_1923556481271189_3866735305419653120_nИх биенээсээ үнэтэй төхөөрөмж суулгаж агаарын бохирдлыг бууруулах “үлгэр” мэт санаа нэгэнт хэрэгжихээр шийдвэрлэгджээ. Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад үүнээсээ 54 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын янданд утаа шүүгч суурилуулах ажил аль долоодугаар сараас яригдах болсон. Яригдаж эхэлсэн цагаасаа хэл ам ихтэй байсан уг санааг БОАЖ-ынсайд санаачилсан гэлтэй. Түүний энэ шийдэл нь чухам хэний хувийн бизнесийн тоглолт гэдгийг мэдэхгүй тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өөрийнхөө энэ шийдвэрт итгэл төгс байгааг харууллаа. Ямартай ч гэр хорооллын айлуудын 10 мянган төгрөгийн үнэтэй яндан 200 ам.долларын үнэтэй “чамин” шүүлтүүрээр гангарах нь тодорхой болсон.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Урт хугацаандаа бид орон сууц барьж, дэд бүтцээ хөгжүүлж болно. Ингэхийн тулд 5-10 жилийг алдах гээд байна. Энэ хугацаанд бид утаандаа хордсоор байх болно. Харин богино хугацаандаа айлуудын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. 54 тэрбум төгрөгөөр 900 айлын орон сууц барьж 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргийг хэрэглэж гэж байна. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе” хэмээсэн.

Э.Бат-Үүл даргын үед Гандангын айлуудад Солонгост үйлдвэрлэсэн яндангийн шүүлтүүр туршилтаар тавьж утаа униар нь буурч энэ асуудал хэсэгтээ нам жим болсон. Харин энэ удаагын яндангийн шүүлтүүр туршилтын шүүлтүүрээс хэр ялгарах бол. Тэр үед иргэдийнхээ ахуй амьдралыг хүндрүүлэхгүй байх ёстойг бодолцож үзээгүйгээс гэр хорооллын айлууд хөө тортгондоо баригдаж, долоо хоногын дараа шүүлтүүрийг авч хаяцгаасан. Харин ноён БОАЖ-ын сайд маань иргэдийн амьдрал хэрхэн ойр тусах бол гэдгийг бодолцож үзсэн болов уу даа.

Агаарын бохирдол буурахгүй тохиолдолд хариуцлага хүлээе хэмээсэн ноён сайд гуай хариуцлага хүлээлээ гээд хохирол барагдуулах хэмжээнд хүлээх үү? Нэгэнт энэ албанд гурав хүртэлх жил алба хашдагаас хойш төсвийн мөнгийг үрэн таран хийж тоголчихоод огцорхийг хэн мэдхэв. Эсвэл хариуцлага хүлээх нэрийдлээр “жишигт” сайд нарын адилаар өөрийн саналаар огцордог л юм байгаа биз. Гэтэл үүний цаана эрүүл мэнд, өмч хөрөнгө, мөнгө төгрөгийн асар их хохирол учирч болно.

Ямартай ч агаарын бохирдол багахан хэмжээгээр буурахгүй бол би арыг нь даая хэмээн том “бүлтэрсэн” БОАЖ-ын Н.Цэрэнбат сайдад 54 тэрбум төгрөгийг төлөх чадал байгаа бололтой. Түүний энэ том амлалт хэр бүтэмжтэй байхыг мэдэхгүй ч “бардам ам, шалдан гуя” болохгүйн төлөө хичээх л үлдлээ дээ сайд минь…

Эх Сурвалж: Ene.mn

БЭЛТГЭСЭН: Т.НОМУН


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 October 2018

үүнийг болиулаа ч монгол улсын нэр хүнд унагаагаад……………нөгөө сайхан үнэнч аав ээжүүдийн холбоо яасан бэ өөрсдөө мөнгө идчихээд чимээгүй байна уу

Нэр: irgen Огноо: 17 October 2018

Утаа зөвхөн монголд байдаг зүйл биш нь тодорхой . Дэлхийн олон улс энэ асуудлаар хэдэн ч жил хуралдаж олон арга замыг судалж хэрэглэж өнөөг хүртэл дэлхий утаанаасаа салаагүй л байна. Харин хамгийн сүүлийн технологийн нэг бол манай энэ шүүлтүүр суулгах тухай шийдэл гэдгийг олон оронд эхлээд туршаад үр дүнгээ үзээд эхлэж байгаа гээд бичээд ярилцаад байна , олон орны эрдэмтэд …. бид бас ойлгож уншиж засгийн газрын шиийдвэрээ дэмжиж бага боловч утаанаасаа салж эрүүл агаартай болох юмсан.

Нэр: монгол хүн Огноо: 20 October 2018

тэгвэл ингэвэл хар толгойгоороо хариуцна гэдэг чинь модноос гарцан үг битгий онигоотоод бай ард түмнээс мөнгийг нь хулгай хийх гэж бга хулгайч баригдаад яахыг нь хар дандаа тархи угаах гэж тэнэгтэхээ боль за юу новшоо хохь чинь шүү өмхий хар толгойг чинь хагална шүү цэрэнбат аа бидний мөнгийг зүгээр байлга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.