Керчь хотод халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгджээ

712-15398249975bc7d65e5facf

Өнгөрсөн лхагва гарагт Керчийн политехникийн коллежийн нэгэн оюутан галт зэвсгээр гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

Террорист халдлага гэсэн зүйл ангиар ОХУ-ын Мөрдөн шалгах хороо энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Урьдчилсан мэдээллээр, төмөр зүйлээр дүүргэсэн үл мэдэгдэх тэсрэх төхөөрөг дэлбэрсэн аж. Хожим нь уг хэргийг “аллага” гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байна. Крымын тэргүүн Сергей Аксеновын мэдэгдсэнээр, гал нээсэн сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд халдлага үйлдсэний дараа тэрбээр амиа хорложээ. Сэжигтэн  тус коллежийн 4 дүгээр курсын оюутан байсан аж.
Хожим нь мэдээлснээр, 18 настай сэжигтэн Владислав Росляков нь сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сард хууль ёсны үндсэн дээр ангийн буу худалдан авч байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар халдлагын улмаас амиа алдагсдын гэр бүлийнхэн, ойр дотныхонд  гүн эмгэнэл  илэрхийлжээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Крымд пүрэв гарагаас эхлэн 3 хоногийн гашуудал зарласан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.