Эдийн засаг сулрах аюултай

HJMHJMМөнгөний хатуу чанд бодлого хүнд ачаа болж, санхүүгийн зах зээлд дарамт учруулах хэрээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийн эрч саарах аюултайг дэлхийд тэргүүлэгч хедж сан анхаарууллаа. Бодлогын хүүг өсгөж, татвар хөнгөлсний үрээр энэ онд эрчимтэй сайжирсан эдийн засаг болон компаниудын ашиг орлого бараг оргилдоо тулсан хэмээн Bridgewater-ын хөрөнгө оруулалт хариуцсан орлогч захирал Боб Принс үзэж байна. “Ирээдүйн ашиг орлоготой холбоотой энэ бүх өөдрөг бодол үнэт цаасны үнийг өсгөчихлөө. Гэтэл эдийн засаг чанга тогтвортой байдлаасаа сул нөхцөл рүү шилжиж болзошгүй эргэлтийн цэг дээр ирчихээд байна” хэмээн ноён Принс өгүүлсэн юм. “Мөнгөний хатуу чанга бодлого эрс уналт үүсгэхгүй ч дарамт болох шат ойртож байна” хэмээн Bridgewater-ын 160 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тус санг үндэслэгч Рэй Далио, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Грег Йенсен нар анхааруулав.

АНУ-ын эдийн засгийн сайн үзүүлэлттэй статистик, холбооны Нөөцийн Системийн удирдлагын дайчин тайлбар ирээдүйг тооцоолох хөрөнгө оруулагчдын байр суурийг өөдрөг болгов. Чухам уг нөхцөлөөс шалтгаалан АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөж энэ сарын эхээр огцом өссөн юм. Эдийн засгийн таатай олон мэдээ бондын зах зээлд ч нөлөөлж, АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөжийг огцом өсгөж орхив. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон уг огцом өсөлт S&P 500 индексийг сүүлийн хагас жилд тохиолдоогүй унагаж, улмаар дэлхийн зах зээлийг нийтэд нь доргиолоо. Баасан гарагт ихэнх бирж хэвийн нөхцөлдөө эргэн орж, АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны өгөөж долоон жилийн үнэмлэхүй өсөлтөөсөө буцаж буусан юм. Гэхдээ АНУ-ын холбооны Нөөцийн Систем тэргүүтэй голлох төв банкууд мөнгөний бодлогоо чангатгаж буйтай уялдан цаашид донсолгоо дахих аюултайг ноён Принс анхааруулав.

Тэрбээр “Түүхнээ замхран одох энэ долоо хоногийг бид мартацгааж ч магад. Гэхдээ л мөнгөний зөөлөн бодлого хатуу руугаа шилжиж байгаа нь илт байна. Хэрвээ энэ доргилт нь өсөлт эхэлж буй цэг мөн байвал ганц долоо хоног үргэлжлээд зогсохгүй” гэв. Татвар хөнгөлсөн нь АНУ-ын эдийн засгийг амь оруулж, ажилгүйдэл 1969 оноос хойш тохиолдоогүй бага хувьтай боллоо. Хэрэглэгчийн итгэл 2000 оноос хойш тохиолдож байгаагүйгээр сайжирч, үйлчилгээний салбарын идэвх 1997 оноос хойших үнэмлэхүй түвшинд сэргэв. Холбооны Нөөцийн Систем эдийн засгийн өсөлтийг 2018 онд гурваас дээш хувьтай болно хэмээн тооцоолж байна. Гэхдээ АНУ-ын төв банк бодлогын хүүгээ арванхоёрдугаар сард дөрөв дэх удаагаа, ирэх 2019 онд дахиад гурван удаа өсгөх гэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж таарна. Холбооны Нөөцийн Систем хямралын үеэр ихээр ихэсгэсэн бондын тайлан тэнцлээ ч зэрэг бууруулна.

ЗГМ сонин


URL:

Нэр: Auto Chat Profits 2019 Огноо: 30 January 2019

You should check this out…

Here are some totally unrelated sites to ours, on the other hand, just take a moment to visit …

Нэр: Unique Weight Loss Method Огноо: 1 February 2019

Wonderful story …

Here are some unrelated data, nonetheless seriously really worth taking a your time to visit this website

Нэр: هدیه ولنتاین Огноо: 17 February 2019

Hey There. I discovered your weblog using msn. This is a really neatly written article. I will be sure to bookmark it and come back to learn extra of your helpful information. Thank you for the post. I’ll definitely comeback.
هدیه ولنتاین https://www.instagram.com/p/BsbU6HMn3Ce/

Нэр: هدیه تولد Огноо: 18 February 2019

You must see this website …

We came across a cool website that you simply could possibly enjoy visiting …

Нэр: pasaport ücreti Огноо: 23 May 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.