Ц.Элбэгдорж найз Д.Чадраабалаараа дамжуулан төрийн цол, одон медалийг зарж борлуулж байжээ

44094723_1955588364744172_3644996511978225664_nСүүлийн жилүүдэд төрийн дээд цол, одон, медаль, шагнал урамшуулал хэтэрхий хавтгайрсанаас хүн толгойтой болгон энгэртээ ямар нэг гялгар төмөр олж зүүх гээд танил талаа царайчилж мөнгө төгрөг хүртэл барьж гүйдэг болсон. Хүмүүсийн одон тэмдэгт дуртай зан дээр дөрөөлж “амьдардаг” төрийн бус байгууллагууд хүртэл олон болж, төр засгаас өгдөг шагналуудтай зэрэгцүүлээд баахан тэмдэг зардаг болчихоод байгаа. Төрийн дээд хүндэтгэл Чингис хаан одонтой эн зэрэгцсэн хоёр гурван одон гарчихсан байгаа нь ч үүнийг гэрчилнэ. Ямар ч аргаар хамаагүй нэг төмөр зүүж байвал болоо гэсэн ухвар мөчид ойлголт явж явж “одон тэмдэгийн бизнес” бий болгосон нь эмгэнэлтэй. Ямар нэг юманд мөнгөний сонирхол ороод ирэхээр утга учраа алддаг. Үнэ цэнээ ч алддаг.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохоосоо өмнө төрийн одон медаль олгодог хууль, журмыг цэгцэлнэ гэж том дуугаар амлаж байсан атлаа хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан найман жилийнхээ хугацаанд төрийн цол, одон, медаль олгох ажлыг ашиг олох арга хэрэгсэл болгож орхисон байна. Хүмүүст монгол төрийн өмнөөс одон медаль өгөхдөө үнэ хүргэн хувийн бизнес болгож хувиргаад дундаас нь ашиг хүртэхийн тулд нутаг нэг, дотны найз Д.Чадраабал гэгчдээ шагнал урамшууллын асуудлыг хариуцуулсан байж. Д.Чадраабал нь ч Элбэгээ найзынхаа итгэлийг алдалгүй ёстой жинхэнэ туйлж өгсөн байна. Тэрбээр Ц.Элбэгдоржийн дэргэд очихоосоо өмнө айлын хажуугийн өрөө хөлслөн ядруухан амьдарч байсан бол төрийн одон медаль, алдар цолыг үнэ хүргэж арилжсаар нэгхэн жилийн дотор цулайтал баяжсан байгаа юм. Нэг удаа Ховд аймаг руу явахдаа таван жипээр цуваа үүсгэж, хоёрт нь ар гэрийнхэнээ суулгаад, гуравт нь дүүрэн одон, медаль, бэлэг сэлт ачаад очсон гээд бодохоор тун сүйхээтэй ажилласан байгаа юм. Гавъяат цол олгохдоо 60 сая төгрөг нэхэж авах зэргээр төрийн цол, одон медалийг дураараа үнэлэн зарж борлуулж байсныг жаран сая төгрөг төлөөд гавьяатын тэмдэг авсан нэгэнбээр одоо хүртэл толгой сэгсрэн ярьж явдаг байх юм.

Ц.Элбэгдорж ийнхүү найзтайгаа хамтран одон тэмдэгийн бизнес хийж байгаад ерөнхийлөгчийн сэнтийгээс буухдаа ОХУ-ын Улаан-Үд хотод суух консулоор томилжээ. Ц.Элбэгдоржийн үед ийнхүү төрийн цол, одон медаль олгох ажил бизнес болсон төдийгүй нэр хүнд нь навс унасан нь нууц биш. Захын нэг төрийн албан хаагч юм уу, намын сонгуультан, УИХ-ын гишүүд “Алтан гадас” одонг хэдэн арваар нь цүнхэндээ хийгээд янз бүрийн уулзалт, арга хэмжээний үеэр тараадаг болсон шүү дээ. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар “Алтан гадас” одонгоос болоод Дархан-Уул аймгийн АН-ын хурган дарга нар хоорондоо зодолдоод алалцах шахаж байв. Яасан бэ гэхээр сонгуулийн сурталчилгаанд сайн ажилласан хүмүүсийг “Алтан гадас” одонгоор шагнана гэсэн утгатай зар тараажээ. Тэгтэл сонгуулийн дараа хамгийн идэвхтэй ажилласан хүмүүс одонгоо нэхэж шаардан Ардчилсан намын удирдлагад хүртэл гомдол тавьцгаасан байв. Мэдээж шинэ ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд тийм олон одон олгосонгүй. Хүмүүс одон нэхээд байдаг, хаанаас одон олж өгөхөө мэдэхээ больсон Дархан-Уул аймгийн АН-ын дарга нар аргаа барсандаа нэг нэгэн рүүгээ буруу чихэж хэрэлдээд алалцахдаа тулсан байгаа юм. Одон медаль олгох ажил ийм эмх замбараагүй болоод байсныг өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга харин овоо цэгцлэх гэж оролдож байх шиг байна. Ерөнхийлөгчийн зүгээс цаашид төрийн цол, одон, медалийг хавтгайруулах олгох, мөн үнэлж зарахаас зайлсхийж хийсэн бүтээсэн зүйлтэй, төр түмнийхээ өмнө нүүр бардам зогсох хүмүүсийг шагнахыг эрхэмлэж байгаа аж. Ийм хүмүүс дотор шинжлэх ухааны нээлт хийсэн болон гадаад оронд техник технологи, анагаах ухааны салбарт амжилттай ажиллаж байгаа монголчууд ч багтах юмсанж. Энэ нь ч зөв, хүний оюуныг үнэлж дэмжсэн улс орон дэвжиж дээшилдэг жамтай.


URL:

Нэр: Зочин Огноо: 18 October 2018

Ха ха шааж өгөх юмаа өөр гайгүйхэншмг мэдээ алга уу зайлуул даа

Нэр: бат Огноо: 18 October 2018

За бас арай ч иим юм гэж байхгүйэ зүгээр бүр бичих юмаа олж ядах юм

Нэр: зочин Огноо: 19 October 2018

Элбэгээд сайн зүйл хийсэн гэх юм байна уу. Өөдгүй хар новш.

Нэр: zochin Огноо: 24 October 2018

ene nuhuriin gar hul shuruglaagui ym mongol uldeegui bndaa. unuudur uuriinhuu darhlaag saijruulsan baij bolno heze neg tsagt tuuhiin umnu hariutslga huleeh tsaj irj l taarna.

Нэр: бат Огноо: 25 October 2018

ха ха шааж өгөх юмаа ийм сэтгүүлчээ халах хэрэгтэйшдээ

Сэтгэгдэл бичих