Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна.

Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм” гэв.

Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон,  823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж,  6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.

2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборло