Чилид их хэмжээний нефть асгарчээ

712-15398538015bc842de4e235МОСКВА. /РИА Новости/. Чилийн Тьерра-дель-Фуэго мужид Аргентины нефть, хийн “YPF” компанийн үйлдвэрт осол гарсны улмаас 720 мянга гаруй литр нефть асгарсан тухай тус улсын “BioBio” радиостанци мэдээлжээ.

“YPF” компаниас хүлээж авсан мэдээллээс үзвэл, нефть боловсруулах үйлдвэрийн хажуугаар урсдаг голын 6000 орчим хавтгай дөрвөлжин метр хэсэг бохирдсон байна. Орон нутгийн эрх баригчид онц байдал тогтоосон бөгөөд нефть асгарсан газарт Чилийн Онцгой байдлын удирдах газрын онц байдлын үед шуурхай арга хэмжээ авах алба ажиллаж байгаа аж.
“YPF” компани ослын уршгийг арилгах ажлыг эхлүүлжээ. Газрын тос асгарсан газарт шуурхай албаныхан ирж, бохирдлын хэмжээг болон цэвэрлэх аргыг тодорхойлох аж. Чилийн Тьерра-дель-Фуэго мужийн эрх баригчдын мэдээлснээр, голыг цэвэрлэхэд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдаж магадгүй.
“YPF” компани нь Аргентины нефть, хий олборлогч томоохон компани юм. Аргентины зах зээлийн 43 гаруй хувийг эзэлдэг тус компани нефть боловсруулдаг гурван үйлдвэртэйгээс гадна, шатахуун түгээх 1500 гаруй станцтай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.