Д.Трамп, Ким Жон Ун нар Монголд уулзаж магадгүй

712-1539907075KMO_165778_00007_1_t218_195248

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ээлжит уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн байгаа талаар “РИА Новости” агентлагт онцолжээ. Ингэхдээ Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын үгийг эш татсан байна. Монголын эрх баригчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор БНАСАУ-ын удирдагчийг эх орондоо албан ёсны айлчлал хийхийг урьсан нь олон улсын анхаарлыг татсан. Умард Солонгос болон Монгол Улсын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. БНАСАУ-ыг байгуулагч, анхны дээд удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. АНУ-БНАСАУ-ын дээд түвшний дараагийн уулзалтыг ойрын хоёр сард зохион байгуулж магадгүй гэж Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь мэдээлсэн билээ. Уулзалтыг зохион байгуулах хотын жагсаалтад Женев, Улаанбаатар, Пхеньян, Стокгольм хот багтжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

URL:

Нэр: Araceli Bleiler Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.