Б.Батсайхан: Ийм УИХ, Засгийн газрыг Монголынх гэж нэрлэж чадахгүй

712-153991193910-19-1-750x400

Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат “Их цааз, Их эргэлт” нэгдлийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Батсайхантай хөөрөлдсөнийг уншигч Танаа хүргэе.

–УИХ–ыг тараах гарын үсгийг ард иргэдээс цуглуулж эхлэв. “Их цааз, Их эргэлт” нэгдэл санаачлагч нь. Та энэ нэгдлийг үүсгэн байгуулагчийн хувьд “Их цааз, Их эвсэл” нэгдлээ товчхон танилцуулна уу?
-Газар шороо, нутаг усаа хамгаалж, түүний төлөө сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй иргэний хөдөлгөөнүүдийн их эвсэл, нэгдэл гэж ойлгож болно. Монголын жирийн ард иргэд бид сэтгэлийн дуудлагаараа нэгдэж байна. Монголын төр, Засагт гарсан эрх мэдэлтнүүд ард иргэд биднээс бүгдийг булаан авсан. Одоо тэд Үндсэн хуульд халдаж байна. Тэд ард иргэдийн саналыг авч тусгасан нэрийдлээр Үндсэн хуулийг өөрсөддөө нийцүүлэн өөрчлөхийг санаархаж байна.
Үндсэн хууль бол эцэг хууль. Ямар нийгэм байгуулахыг Үндсэн хууль л тодорхойлно. Ард иргэдийг үл оролцуулан, үл ойшоон Үндсэн хуулинд гар хүрэх нь ээ. Боловсруулсан хувилбар нь эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлаа л зохицуулах төдий болжээ гэж бид дүгнэж байна. Ингэж өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Дахиж бидэнд алдах эрх ч байхгүй. Тиймээс эрдэмтэн мэргэдийг өргөнөөр татан оролцуулж, санал онолыг нь тусгасан Үндсэн хуулийн шинэ хувилбарыг бидний зүгээс боловсруулсан. Тиймээс ч “ Их цааз, Их эргэлт” гэж нэгдлээ нэрлэсэн. Бид гар хөлтэй нь зууралдаад нэмэргүй гэдгээ ойлгосон учраас тархи, толгойтой нь ноцолдох нь зүйтэй гэж шийдсэн.
–Иргэний нийгэмд элдэв нэр хоч өгч, үйл ажиллагааг сулруулах, ач холбогдлыг нь бууруулах хандлага ажиглагддаг. Гэвч тэмцэл зогссонгүй, улам өргөжсөөр байна.
-Иргэний нийгмийн оролцоо, шахалтаар 2009 онд батлагдсан хуулийг “урт нэртэй хууль” гэж шоолоод л байсан. Тэр үед шаардаж, шахаж байж энэ хуулийг гаргуулаагүй бол газар нутгийнхаа 30 хувийг өнөөдөр мөн алдчихсан л сууж байх байлаа. Гол у