Эли хүү “архиниа” гэдэг өвчтэй буюу төрөлхийн хамаргүй аж

44585379_2201299926817193_4041249211159674880_n

АНУ-ын Алабама мужид Брэнди Мак Глатери гэдэг эмэгтэй төрсөн байна. Тэрээр хүүгээ энгэртээ анх тэврэхдээ ямар нэг зүйл буруу байгааг ойлгожээ. Эли хүүг архиниа гэдэг өвчтэй буюу төрөлхийн хамаргүй болохыг эмч нар эцэг эхэд нь мэдэгдсэн байна. Энэ бол 197 сая хүүхдэд нэг тохиолддог ховор төрлийн гажиг бөгөөд дэлхий дээр 38 тохиолдол бүртгэгдсэн байдаг аж.

Гэхдээ Эли хүү гэр бүлдээ асар их аз жаргал авчирсан бөгөөд хүүгээ хамгийн төгс гэж хүүгийн эх Брэнди Мак Глатери ярьжээ. “Ямар хэцүү юм бэ гэж би хэзээ ч бодож байгаагүй. Мэдээж, хэцүү үе байдаг. Гэхдээ үүнийг даваад л гарах хэрэгтэй” гэж тэрээр “CNN” агентлагт ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.