NBA-гийн одод зодолдож, гэр бүлийнхэн нь ноцолджээ

NBA: Houston Rockets at Los Angeles LakersNBA-гийн улирлын тоглолт эхлэв үү үгүй юү нэгэн дуулиан дэгдлээ. Леброн Жеймсийг элсүүлснээр олон нийтийн онцгой анхааралд орсон “Лос Анжелес Лейкерс” клуб талбай дээрээ “Хьюстон Рокетс” багийг хүлээн авч тоглоход хоёр багийн сагсан бөмбөгчид нударга зөрүүллээ. Тодруулбал, Брэндон Ингрэмийн хийсэн алдаанаас үүдэн тоглогчдын хооронд маргаан болоход “Рокетс”-ын довтлогч  Крис Пол эсрэг багийн холбон тоглогч Рэжон Рондогийн нүүрийг хуруугаараа хатгаж танхайрчээ. Өрсөлдөгчийнхөө бүдүүлэг авирт уурласан Рондо бусдын хориглохыг үл тоон улайран дайрснаар тоглогчдын дунд том зодоон үүссэн. Зодооны эхлэлийг тавьсан Брэндон Ингрэм ч үүнээс ангид байсангүй. Тэрбээр хар хурдаараа гүйж очин эсрэг багийн тоглогчийг хүчтэй гэгч нь дэлсэж орхив.

Талбай дээрх өрнөсөн дээрх асуудал хүрээгээ тэлж, үзэгчдийн дунд үргэлжилсэн байна. Тус тоглолтыг үзэж байсан Крис Пол, Рэжон Рондогийн гэр бүлийнхний хооронд мөн зөрчил үүссэн тул хамгаалалтын ажилчид очиж байж тэднийг журманд оруулсан гэнэ. Гэрчүүдийн хэлж байгаагаар сагсан бөмбөгчдийн гэр бүлийнхэн зодолдох бус ноцолдсон ажээ. Уг зодооны асуудал намжсаны дараагаар талбайн шүүгч Ингрэм, Рондо, Пол гурвыг талбайгаас хөөжээ. Болсон явдлын талаар Пол тайлбар өгөхдөө “Рондо над руу шүлсээ нулимсан” гэсэн бол Рондо үүнийг үгүйсгэсэн байна. NBA уг асуудлыг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд гэм буруутай этгээдийн тоглолтод оролцох эрхийг хасч магадгүй байна.


URL:

Tags:

Нэр: https://royalcbd.com/product/cbd-oil-2500mg/ Огноо: 10 March 2020

just beneath, are numerous completely not connected web sites to ours, however, they are surely really worth going over

Нэр: https://royalcbd.com/product/cbd-oil-500mg/ Огноо: 11 March 2020

very few internet sites that happen to become detailed below, from our point of view are undoubtedly properly really worth checking out

Нэр: https://royalcbd.com/product/cbd-capsules-25mg/ Огноо: 11 March 2020

we like to honor several other internet websites around the net, even though they aren

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.