УИХ-ын гишүүн асан Н.Болормаа нууц амрагынхаа эхнэрийг солонгос руу “цөлж”, хоёр хүүхдээс нь салган шинэ амьдрал зохиожээ

Монголын улс төрч хүүхнүүдээс хамгийн дуулиантай нь Н.Болормаа хатагтай. Цагтаа хүүхдийн байгууллага толгойлж, бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож, Боловсролын яамыг удирдаж явсан төрийн сайд хүн. Гэвч тэрбээр Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн даргаар ажиллаж байсан Мөнхбаатар гэгчтэй амрагийн холбоотой гэдэг дуулиан тарьж байлаа. Мөнхбаатарын эхнэр тэдний энэ амрагийн холбоог мэдэж, Н.Болормаа сайдыг үсдэж, зодолдож байгаа зургаа сонин хэвлэлээр тарааж, тухайн үеийн МАХН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Н.Болормаагийн улс төрийн карьер дууссан гэхэд болно. Н.Болормаа дарга өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүн гэдэг даруухан сэтэртэй. Төрийн сайд явсан энэ хатагтай 2010 оноос эхлэн Монголын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч, Хүүх¬дийн эрхийн төвийн тэргүүн,  МАН-ынхаа дэргэдэх За¬луучууд гэр бүлийн байн¬гын хорооны даргаар ажиллаж, аль болох олны нүднээс нууцхан байхыг хүсдэг. Хэдийгээр түүний улс төрийн амьдрал уруудаж эхэлсэн ч харин хувийн амьдрал сэргэж байгаа гэнэ. Н.Болормаа хатагтай нөхрөөсөө салж, нууц амрагтайгаа амьдрах болжээ. Олон сар түүний араас хэрүүл уруул хийж, байнга шуугиан дэгдээж байсан нууц амрагийнхаа эхнэрийг Солонгос руу явуулж, “Хос жүрж” хотхонд шинэ амьдралаа эхлүүлээд байна. Н.Болормаа хатагтайтай хайрын явдал үүсгэж, өрх гэрийнхээ амьдралыг бусниулсан Мөнхбаатарын хоёр хүүхэд энэ асуудалд тун эмзэг хандаж, өнөөдөр хэн хэн нь   аав, ээжээсээ тусдаа амьдарч, харилцаа холбоогоо хүртэл таслаад байгаа сурагтай. Харин Н.Болормаа хатагтайн анхны нөхөр эцэг эх дээрээ нүүж очиж, тавин насны босгон дээр гав ганцаараа амьдарч эхлээд байна. Гэвч асар их хэл ам, хэрүүл шуугиан дэгдээсэн энэ харилцаа, олны анхаарлыг байнга татаж байсан янаг амрагийн явдалдаа цэг тавьж, шинэ амьдрал зохиосондоо Н.Болормаа хатагтай тун сэтгэл хангалуун байгаа сурагтай. Тэрбээр урьд нь Мөнхбаатарын талаар нууцалж, “Би тийм хүн таньдаггүй” хэмээн сэтгүүлч нарт мэлзэж байсан Н.Болормаа хатагтай  өнөөдөр хаана ч явсан Мөнхбаатартай хамтдаа байж, үргэлж гадаад дотоодод аялж, зугаалж, цагийг тун сайхан өнгөрөөж байгаа гэсэн шүү.


URL:

Сэтгэгдэл бичих