Сэрэмжлүүлэг: Монголын 22 иргэн БНСУ-ын эмнэлгийн үйлчилгээний талаар гомдол гаргажээ

news_76764_1Өмнөд Солонгос Улс нь анагаах ухааны салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлж байгаатай холбогдуулан тус улсад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорин очих гадаад иргэд, жуулчдын тоо нэмэгдсээр байгаа аж.

Эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун биш үлдэж, энэ талаар гомдол гаргасан үйлчлүүлэгчийн тоо мөн нэмэгдсэн байна. Тухайлбал, 2013 оноос энэ оны есдүгээр сарын 30 хүртэлх зургаан жилийн хугацаанд гадаадын 810 хүн өргөдөл, гомдол гаргажээ. Тэдгээрийн 538 нь буюу 66% нь Хятад улсын иргэн, АНУ-ын 72, Вьетнамын 41, Монголын 22 иргэн байгаа аж.

Гомдол гаргагчдын 132 нь гоо сайхны мэс заслын эмнэлэгт, харин үе мөчний эмнэлэгт 70, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 60, шүдний эмнэлэгт 55 гомдол тус тус гаргасан байна.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаадын 321.000 хүн зорин очсоноос 44 мянга нь АНУ, 27 мянга нь Япон, 24 мянга нь ОХУ-ын иргэд бөгөөд ихэнх нь дотор, зүрх судас, гоо сайхны мэс засал болон арьсны эмнэлгээр үйлчлүүлжээ

http://www.unen.mn/a/88524


URL:

Нэр: Оогий Огноо: 24 October 2018

Солонгос эмнэлэг бол сайн, баталгаатай юм шиг боддог. Бас янз бүрийн алдаа дутагдал гардаг л юм байна. Иймэрхүү мэдээллийг монголчууддаа сайн мэдээлж байх нь зөв юм байна даа.

Сэтгэгдэл бичих