Зөвлөх үү? Ховлох уу?

Сүүлийн үед сайд дарга нарын зөвлөхийн тоо тоогоо алдаж, хэн хэдэн зөвлөхтэйг мэдэх хүн бараг алга болов. Ялангуяа Ерөнхий сайдын зөвлөх гэсэн үнэмлэх өвөртөлсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, бусдын толгойг эргүүлж байна. Хамгийн сүүлд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Урбанек” Лхагважавыг  эдийн засгийн зөвлөхийн албанд томилсон нь бас л багагүй шуугиан дэгдээлээ.Иргэний хөдөлгөөний удирдагч асан энэ эр Ерөнхий сайдад чухам юу зөвлөж байгаа бол гэдэг асуудалтай зэрэгцээд Ерөнхий сайдын зөвлөхүүд зөвлөх бус ховлох л ажил хийдэг гэсэн явган яриа саарал ордонд тэнүүчилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих