Хүүхэд үрэгдэж байхад та хаана байв? Ж.Бямбадорж дарга аа

d376778653879da13b6c7df5b98138fcХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ ХАМААГҮЙ ЮУ-

Он гарснаас хойш Тавантолгойн нүүрсний замд 50 хүн амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл, өдөрт тус зам дээр 4-5 осол гардаг, сард нэг хүн амиа алдаж байна гэх судалгааг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргажээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж ажиллах үеэрээ “Яагаад нүүрсний автомашинууд зогсдог зогсоолыг богинохон хугацаанд гаргаад өгчихөж болдоггүй юм бэ. Энэ чинь сэтгэл дутсаных” хэмээн нэг телевизийн эфирээр гарахыг харлаа.

“Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг хүний эрхийг малаас дор үздэг болсон хойно, ноцтой асуудлууд ар араасаа хөвөрч эхлэхэд дөнгөж сая ам нээлээ. Гэхдээ Ж.Бямбадорж дарга аа, уул уурхайн компаниудыг хэлэлтгүй таны ч гэсэн сэтгэл дутаад байгаа юм биш үү. Хүүхдийн эрхийг дээд зэргээр зөрчсөн хэрэг явдлууд гарахад та “Нүдэн балай чихэн дүлий” гэдэг шиг амнаасаа ганц үг унагаагүй. Тухайлбал:

-“Дүнжингарав-2018” уралдаан. Гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд соёолон морьдын уралдааныг Монголын морин спортын холбоо харанхуй шөнөөр зохион байгуулсан. Үүнээс болж 16 хүүхэд мориноос унаж, хоёрыг нь машин мөргөж, ХҮНД бэртээсэн.

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх найман настай охин өнгөрсөн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад сураггүй алга болоод нэг жил болох гэж байна. Өнөөдрийг хүртэл хэргийн сэжүүр гараагүй, хэрэг мөрдөлт ямар шатандаа явааг ч монголчууд мэдэхгүй байна.

-Сүхбаатар дүүргийн VII хороо, XI хорооллын долдугаар байрны орчимд зургадугаар сарын 25-ны өдөр 10 настай хүү найзуудтайгаа тоглон гүйж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ үйл явдлаас хойш хэдхэн хоногийн дараа долдугаар сарын 5-ны өдөр 15:00 цагийн үед Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

-Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн V ангийн сурагч хүү зургадугаар сарын 18-ны өдөр 18:00 цагийн орчимд найзуудтайгаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт даруулан харамсалтайгаар хорвоогоос буцсан.

Хэдийгээр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалдаг олон байгууллага байдаг ч улсын гэх тодотголтой Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж та нэн тэргүүнд дуугарч, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудад үгэн ташуур өгч харамсалтайгаар үр хүүхдээ алдсан эцэг, эхийн сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулсан бил үү. Та юунд хүний эрх, эрх чөлөө ярьж мөнгө олдог иргэний нийгмийн байгууллагуудын шантаажчин нөхөд шиг “Сэтгэл дутсаных” гэж “попрох” болов?..

М.АМАРЖАРГАЛ

https://paparatsi.mn/mwo


URL:

Нэр: зочин Огноо: 25 October 2018

эрч хүчтэй мэдлэг боловсролтой залуучуудыг энэ хүний оронд тавих хэрэгтэй ш дэ.Арай ч дэ,,,,

Нэр: Bat Огноо: 26 October 2018

Mongol Yoda

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.