Бөхчүүдийн түрэмгийлэл газрын маргааныг шийдвэрлэх гарц болсон уу

66-1024x682-696x464Сүүлийн үед нийслэл хотод алга дарам газрын төлөө нэгнийгээ бэртээж гэмтээх үзэгдэл харагдах болжээ. Харамсалтай нь энэхүү хэрүүл маргаанд бөхчүүд маань зонхилон оролцож байгаа нь бөхөө дээдэлдэг манай ард түмэнд таалагдсангүй. Учир нь хаана л газрын маргаан болно тэнд бөхчүүд орчин суугчдын эсрэг хүч хэрэглэж харагдах болж. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд “Оюунлаг” дунд сургуулийн хөрөнгөөр засаж тохижуулсан гэх автозамыг өнгөрөгч долоо хоногт маск зүүсэн том биетэй 30 гаран залуус ирээд эвдэлчихлээ хэмээн мэдээллээд байсан билээ. Тус сургуулийн захирал Д.Батсайхан хэлэхдээ, Уг газар нь Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутагт байдаг. Үүгээр Оюунлаг сургуулийн сурагчид, 122 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон ойр орчмын орон сууны  67, 69, 70 дугаар байрны оршин суугчид зорчдог. Гэтэл энэ зам нь автомашин байтугай явган хүн ч зорчиход  хүндрэлтэй  болоод байсан. Тиймээс өөрийн хөрөнгөөр буюу 195 сая төгрөгөөр цутгалт авч энэ сарын 17-оос 19-ны хооронд засварласан. Гэтэл 19-өөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар  тэргүүтэй   биерхүү, лагс биетэй бөх гэмээр залуус ирээд “Энэ чинь манай газар” гээд эвдчихлээ. Оршин суугчид эсэргүүцсэн боловч тэд хоёр хүнийг гэмтээсэн хэмээн хэлсэн. Гэтэл энэхүү газар нь  “Эм Жи Ти Эм Эл” ХХК-ийн эзэмшлийн газар байжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Батболд хэлэхдээ, Манай компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн XV хороонд (65 дугаар байрны зүүн талд) байх 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 метр квадрат газрыг эзэмшдэг. Бид энэ сарын 14-ний өдөр газар дээрээ очтол “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгатай, “Оюунлаг” дунд сургуулийн хөрөнгө оруулалттай авто замын ажил” гэсэн самбар хадаж авто зам, авто зогсоол барьж байсан. Дээрх  газруудаас яагаад манай компанийн газарт ийм зүйл хийж байгааг асуухад “Төрийн эрх бүхий байгууллагуудаас ямар нэг захиалгагүй юм” гэсэн хариуг өгсөн. Үүний дараа “Оюунлаг” дунд сургуульд хандаж, энэ сарын 19-ний дотор манай газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргуүлсэн. Гэвч “Оюунлаг” дунд сургууль манай шаардлагыг хүлээж аваагүй. Харин маск зүүсэн гурван залуу манай компанийн харуулын ажилтны биед халдаж гэмтэл учруулсан. Бид энэ газарт 250-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм. Харин “Оюунлаг” сургуулийн удирдлага биднийг өрсөлдөг хэмээн харж манай эзэмшлийн газарт хууль бусаар халдсан гэж үзэж байна. Бид хуулиар олгогдсон эрхээ л хамгаалж байна хэмээн мэдээлсэн байна. Ямартай энэ мэт хэрүүл маргааныг шийдвэрлэдэг хууль тогтоомж гэж байдаг байлтай. Гэтэл нөгөө л бөхчүүд маань оролцоод хүч хэрэглэн шийдвэрлэсээр байх уу? Эрх мэдэлтэй хэдэн аваргууд нь “Бөхийн өргөө”-гөө булаалдаж байх зуур наадмын зүлэг ногоон дэвжээнээ эд хаваа гайхуулан барилдах ёстой бөхчүүд нь солонгос кинон дээр гардаг “Мөнгө хүүлэгчид” шиг ааш авир гаргах болсон нь монгол бөхийн нэр хүндийг газарт унагаж байна.

Нийгмийн толь


URL:

Нэр: https://www.youtube.com/watch?v=bxu6hZhr3IQ Огноо: 30 January 2019

Read was interesting, stay in touch….

Perfectly written!

Нэр: Earn $2000+ Monthly Autopilot Systems Огноо: 31 January 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: GET Facebook Bot Огноо: 2 February 2019

Recent Blogroll …

You may take a second to stop by the material from this sites we have linked to on this post…

Нэр: کادو تولد Огноо: 15 February 2019

Great websites from the internet…

Perfectly written! Let me suggest you some interesting websites …

Нэр: BNW Огноо: 23 March 2019

Great websites from the internet…

Well written! Let me suggest you few interesting websites …

Just check this …

Just take a second to take a look at the web sites we’ve linked to …

Нэр: decorators london Огноо: 18 April 2019

You must see this website …

We came across a cool web site that you just may possibly enjoy visiting …

Нэр: app.hiive.co.uk Огноо: 15 May 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: trakya üniversitesi bölümleri Огноо: 23 May 2019

Recent Blogroll …

You may take a second to take a look at the content from this websites we have linked to on this post…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.