Чингэлтэй дүүргийн Засаг дарга шагнал урамшуулалд 30,8 сая төгрөг зарцуулжээ

43626254_554396198339808_8659798973873127424_nС.САРУУЛ

АТГ-аас Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад анхаарал хандуулан ажиллаж байна гэв.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд  нийт 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн зардалд 46.4 сая төгрөгийг тус тус зарцуулсан байжээ.  Энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа юм.  Мөн ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан бус Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэв.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих