“БӨӨРӨЛЖҮҮТИЙН” ТӨСЛӨӨ ХӨДӨЛГӨХ ГЭЖ ГОЛОМТ БАНК, ХӨГЖЛИЙН БАНКНААС 60 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛСЭН ҮҮ

16424_1388276Өнгөрсөн жил арилжааны хоёр ч банк дампуурах талаар мэдээлэл гарч иргэд банканд итгэх итгэл сулар ч байсан. Энэ шуугианы дараахан Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар Их хурал хаалттай горимд хэлэлцэн баталсан. 511 тэрбум төгрөгийг цөөн тооны банкуудад хувааж өгөхөөр болсон.

Банк дампуурвал мөнгөө хадгалуулсан иргэд хохирох учраас эрсдэлээс хамгаалсандаа энэ хуулийг баталсан хэмээн тайлбарладаг.

Өнөөдөр манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны 14 банк бий. Гэхдээ дахин хөрөнгөжүүлэх төслийг 4-5 банканд хэрэгжүүлнэ гэж байсан. Мэдээж үүнд нэр бүхий томоохон банкууд хамрагдсан байх гэсэн иргэдийн хардлага явдаг.

Энэ төсөл хэрэгжсэнээрээ банкууд хариуцлагатай болж харилцагчид эрсдэлгүй болно гэж мэргэжилтнүүд ярьж байсан. Гэтэл сошиал орчинд Голомт банк 60 сая доллар Хөгжлийн банкнаас нууцаар зээлж төв аймгийн Бөөрөлжүүтийн уурхайн төслийг санхүүжүүлэх болсон гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Харамсалтайн тэр төсөл нь тооцоо судалгаагүйгээс болоод зээлж авсан 60 сая доллараа салхинд хийсгэсэн гэх юм.

Бөөрөлжүүтийн тал төслийн хувьд: Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 10 мянга гаруй га талбайг хамрах бөгөөд нүүрсний орд нь гурван хэсгээс бүрддэг байна. Геологийн шат дараалсан судалгааны ажлууд хийж, үр дүнд нь 6.8 тэрбум тонн нөөц тогтоожээ.

ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн  төлбөрийг харахыг хүсвэл ЭНД дарна уу

Мөн Голомт банк “Бодь Интернэшнл” группээрээ дамжуулж , БНХАУ-ын “Пауэр Чайна Ресурсес” групптэй хамтран Бөөрөлжүүтийн талд 600 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станц барих 450 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.

Бөөрөлжүүлтийн төсөл дээрээ бүдэрч буй Голомт банк ,Хөгжлийн банкнаас авсан гэх 60 сая доллараа хэзээ өгөх нь хардлага дагуулан үлдэж байна. Голомт банкны удирдлагууд харилцагчид, ард иргэдэд энэ асуудал дээр тодорхой мэдээлэл хэзээ өгөх вэ

http://seruuleg.mn/2714?fbclid=IwAR0dffOriMVvxvxtwvxHb-BAfm3f5RhjHrCjIUjjTpBzIYZ2Gsn3v2gU84I


URL:

Сэтгэгдэл бичих