Бензиний үнэ цаашид нэмэгдсээр байгааг харсаар л суух уу

9b84e5_MPA_PHOTO_2017-6861_x974Шатахууны үнэ нэмэгдэх бүрт  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэр битгий хэл 00-ын төлбөр нэмэгддэг. 20-50 төгрөгөөр нэмсээр өнөөдөр бензиний үнэ өнөөдөр АИ-92 бензин 1990 төгрөг боллоо.

Энэ оны эхээр  бензины үнэ 1630 төгрөг байсан.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөний улмаас шатахууны үнэ литр тутамдаа 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсч, зах зээлд шатахууны хомсдол бий болж эхэлсэн юм. Иймд Засгийн газраас  зөвхөн АИ-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан.     Гэтэл татвар тэглээд ч үр дүн гарсангүй.

Уг нь шатахууны үнэ нэмэх эсэхийг үнийн зөвлөл дээр хэлэлцэх ёстой.  Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг.  Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм. Гэтэл энэ нөхдүүд хуралдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ үнийн зөвлөл юм бол цөөнхийн биш олон нийтийг бодох ёстой.

Литр тутамдаа 240-300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн шатахууны үнэ нь өнөөдөр  360-400 төгрөгөөр нэмэгдээд байна.  Цаашид хэдэн удаа нэмэгдэх нь тодорхойгүй.

Шатахуун импортлогчид  ОХУ-д үнэ нэмэгдсэн гэсэн ганцхан тайлбар хэлдэг. Гэтэл өнөөдөр ч ОХУ-д шатахууны үнэ нэмэгдээгүй хэвээрээ л байна.

Дэлхийн зах зээлд ч огцом нэмэгдсэн зүйлгүй хэдэн өдөр үнэ ханш нь тогтмол байна. Харин ч  74.96 ам.доллараас 66.82 хүртлээ бурсан байх юм.

 Өөрөөр хэлбэл үнэ нэмэх шаардлага байхгүй болохыг та бүхэн дээрх ханшнаас харлаа. Гэтэл ийнхүү үнээ нэмж байгаад  хариуцлага тооцох төрийн байгууллага ажлаа хийхгүй байна. Хүчгүй ШӨХТГ, мэргэжлийн бус сайд нь  чимээгүй л байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн аль ч сайдын үед шатахууны үнэ ингэж хэд хэдэн удаа нэмэгдэж байсангүй.  Салбарын сайд Д.Сумъяабазар нь өнөөдөр дээлээ давхарлахын төлөө л “тулаан” хийж байгаагаас  нэг ч удаа үнэ бууруулж чадсангүй, зөвхөн нэмүүллээ. Салбарыг  мэргэжлийн хүн удирдах ёстой болохоос зодолдож, барилддаг,  мэргэжлийн бус хүн удирдаж байгаагийн  горыг  өнөөдөр Монголын ард түмэн бүх нийтээрээ амсаж байна.

Нөгөө талаас хүртэж байгаа ашгаа голж байгаа шатахуун импортлогчдоо  хазаарлаж чадахгүй бол төрийн эрх бариад ч яахав дээ Ерөнхий сайд аа!!!

http://dorgio.mn/p/95892


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.