“Босоо хөх Монгол”-ын 30 гаруй гишүүнийг баривчилж, мэдүүлэг авчээ

босооӨнөөдөр өглөө 08:00 цагт Их Тэнгэрийн зам дээр “Босоо Хөх Монгол” бүлгэмээс тайван жагсаал хийжээ. Гэвч зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр тэднийг цагдаагийн хүчээр тарааж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү тус бүлгэмийн 30 гаруй гишүүнийг баривчлан тайлбар мэдүүлэг авсны дараа суллажээ.

“Босоо хөх Монгол” бүлгэмийн эх сурвалжийн хэлснээр жагсагчид нийгэмд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг дарга нарт дуулгахыг хүссэн аж.

Тэрбээр “Дураараа бензиний үнэ өсгөдөг авлигач, нефть импортлогч хэдхэн монополь компаниудын атганд багтах ёсгүй. Монгол Улс Хятадад сая тонн нефть үнэгүй бэлэглэхээ зогсоож, эх орондоо бензин шатахуунаа үйлдвэрлэе. Тамсагбулагийн нефть гаргаж экспортлож байгаа гэрээг эргэн харах цаг болсон. Жирийн ард иргэд бас машин унамаар байна. Дараагийн удаа Улаанбаатар хот, бүх аймаг орон нутагт зам хааж тэмцэнэ. Нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих