АТГ-Т 310 ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙНА

olloo_mn_1540871255_aatgАвлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байгаа аж.

Х.Хулан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих