А. Баасандорж Харүмафүжигээс мөнгө нэхэмжлэсэн шийдвэрээсээ татгалзжээ

a1619b4e4ae418d654cdbfb9a33050d3a1da9028Харүмафүжи Д.Бямбадорж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Баасандоржийг зодож танхайрсан үйлдлээсээ болж зодог тайлсан. Гэвч Таканоива Баасандорж Харүмафүжи аваргаас 30 сая иен, монгол мөнгөөр 675 сая орчим төгрөгийг хоёр тэмцээн өнжсөн, сэтгэл санааны хохирол, эмнэлгийн болон замын зардал хэмээн нэхэмжилж шүүхээд хандсан билээ.

Эл үйл явдлыг намжаахаар Кёкүшюзан Д.Батбаяр хүртэл “Харүмафүжигийн өмнөөс Таканоивагийн нэхэмжилсэн мөнгийг нь төлье” хэмээн Японы хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.

Тэгвэл А. Баасандоржийн Монголд байгаа гэр бүлийнхэн нь маш ихээр доромжлол амсаж байгаа тул Харүмафүжигээс хохирлын мөнгө нэхэмжилхээсээ татгалзсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.