УНААЧ ХҮҮ ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖЭЭ

olloo_mn_1540953277_boomilohДорнод аймгийн Цагаан-Овоо сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр Хүнхэр шанд гэх газарт нутаглаж байсан алдарт уяач С.Ганхуягийн нэрэмжит хурдан морь унадаг байсан хүү өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг энэ сарын 27-нд гарчээ.

13 настай Р нь морины жүчээнд малын уяагаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсныг хөрш айлынх нь хүн олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Хүү яагаад амиа хорлох болсон шалтгаан нөхцлийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих