76-уулаа оролцдог байсан төсвийн “зодоонд” урилгагүй орж ирсэн Ерөнхийлөгчийн сонирхол

15410769395bdaf7cbd4ade

Ойрын хэд хоног Төрийн ордон төсөв тойрсон “хэрүүл”-тэй байна.  Гишүүд хоорондоо тойрогт хуваарилсан төсвөөр  мөчөөрхдөг байсан бол энэ жил институци хоорондын хэрүүл болж хувирав. Төсвийн зарим нэг хуваарилалт дээр дөрөөлж Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх саналыг гаргаад байгаа бол  АН-ынхан төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж ороолж нэг үзэв. Тус бүлгийнхэн төсвийн төслөөр түрүү барьж Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж магадгүй гэсэн жиргээ  ордны зүгээс  дуулдаж  буй. Ер нь бол өнгөрсөн өдрүүдэд гарсан улс төрийн бүхий л “донсолгоонууд” төсөвтэй холбоотой ашиг сонирхолоос үүдэлтэй гэхэд болно. Гишүүд хооронд үүссэн гомдлын үгстэй төсвийн “хэрүүл”-д Ерөнхийлөгч нэмэгдсэнээр бантан болж хувирлаа.

АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан өчигдөр “УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар Нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна” хэмээн мэдэгдэж, даарин дээр давс нэмэв. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг шиг төсвийн хэлэлцүүлгийн явцад  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн  “Но” дэлгэгдэж У.Хүрэлсүхийн танхим  одоогоор хоёр дахь сайдаа үдэх нь тодорхой болчихлоо. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн араас шилийг нь харах хүн дахиад тодорч магадгүй гэж байна.

Төсвийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэх шалтгаан нь юу байв

2019 оны улсын төсвийг энэ сарын 15 гэхэд баталсан байх хуулийн хугацаатай. Гэтэл төсөв маань дөнгөж хоёр дахь хэлэлцүүлгийнхээ шатанд яваа. Наанадаж дахиад хоёр шатны хэлэлцүүлэг хийх ёстой.  Тэгэхээр үлдэж буй багахан хугацаанд төсвийн хэлэлцүүлэгийг хийж амжуулах нь хоолойд тулсан асуудал болж парламентыг түргэн авахуулж мэдэхээр  байна.

Ийм хүндэрсэн нөхцөл байдал дундуур Засгийн газар 2019 оны төсвийн төслөө эргүүлэн татна гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үзэгдлээ.  Үүнийг нотлох гэсэн шиг Лхагва гарагт хуралдах ёстой байсан Төсвийн байнгын хороо хуралдсангүй.  Харин МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан ч төсөв ярихаасаа илүү ЖДҮХС-ийн зээл авсан албан тушаалтнуудын асуудлыг голчлон ярьсан бололтой. Бүлгийн дараа хийсэн мэдээлэл нь ерөөс энэ тухай байлаа. Гэхдээ  бүлэг дээр Ерөнхий  сайд У.Хүрэлсүх “Ирэх оны төсөвт мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсвүүдийг суулгаж өгөхөд анхаарна” гэж ярьсан байгаа юм.

Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар тов зарлаж,  ирэх оны төсвийн асуудлаар дахин ярилцсан аж. Ингээд бүлгээс төсвийг дахин задлах шаардлагагүй гэж үзсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Тэгэхээр төсвийн төслийг эргүүлэн татах болон задлах шаардлаггүй болж байх шиг. Харин төсвийг эргүүлэн татах эсвэл дахин задлах асуудлыг авч хэлэлцэх шалтгаан нь юу байв?

Энэ тухайд гэвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг 15 хувиар танах боломжтой байхад зардлаа өндөр тавьсан явдлаа эргэж харахыг эрх баригч намынхнаас уриалаад буй. Энэ нь төсвийн асуудлаар бүлэг дээр дахин ярилцах шаардлага үүсгэсэн аж.  Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс төсвийг 10 хувь хэмнэх санал санаачлага гаргаж, төсөв өргөн баригдах үеэр яригдаж байсан.  Энэ мэт томоохон өөрчлөлт хийх шаардлага үүссэнтэй холбоотойгоор эргүүлэн татах сэдэл анх хөндөгджээ.

Гэхдээ төсвийг эргүүлэн татах нь Засгийн газарт эрсдэлтэй төдийгүй  хуулийн хугацаандаа баталж амжихгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Тэгвэл төсвийн тухай хуулиа зөрчсөн үйлдэл болох төдийгүй УИХ-ыг тарах асуудлаар талцал үүсээд буй ийм цаг үед парламентынх өөрийнх нь оршин тогтнохуйд  халтай байж мэднэ.

Тиймээс төсвөө ерөнхий байдлаар нь батлаад, Ерөнхийлөгчөөс тухайлсан зардлууд дээр ирж болох хоригийн асуудлыг анхаарах чиглэлд ярилцсан байна.

Төсвийн төслөө баталж чадахгүй бол УИХ тарах уу

Улсын төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн ойлголт нэлээд түгээмэл байх шиг анзаарагддаг. Энэ бол хариуцлагын асуудал. Харин хуульд заасан хугацаанд төсвийн төслөө баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн заалт хуулинд байхгүй. Төсвийн тухай хуульд төсвийг хэдий хугацаанд өргөн мэдүүлж, батлах тухай зааж өгдөг.

Төсвийн хуучин хуулийн зохицуулалтаар  УИХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд багтаан ирэх оны төсвийн төслийг баталдаг байсан. Гэхдээ энэ хугацааг 11 дүгээр сарын 15 болгож шинэчлэн баталсан.  Ингэх шалтгаан нь Төсвийн шинэ хуулийн хүрээнд орон нутгийн ИТХ-д төсвөө батлах хугацааг олгохын тулд УИХ-ын төсөв батлах хугацааг 15 хоногоор урагшлуулж жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаахаар хуульчилж өгчээ. Түүнээс УИХ тарна гэсэн заалт байхгүй.

Г.Хантулга

http://www.zaluu.com/read/2c0ceh43a


URL:

Нэр: هدیه ولنتاین Огноо: 17 February 2019

Hey would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog in 3 completely different internet browsers and I must say this blog loads a lot quicker then most. Can you suggest a good internet hosting provider at a fair price? Thank you, I appreciate it!
هدیه ولنتاین https://www.instagram.com/p/BsVPsvAHcp6/

Нэр: daftar sbobet resmi Огноо: 3 April 2019

Wonderful story …

Here are a number of unrelated data, nonetheless actually really worth taking a your time to visit this website

Нэр: Reliable Forex Signals Огноо: 18 May 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated internet websites to ours, however, just take a second and visit the website…

Нэр: courier-to-Malawi-from-Mumbai Огноо: 19 July 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Dr. Stacey Wood Огноо: 30 July 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: 해외토토사이트 Огноо: 19 August 2019

Recent Blogroll …

You may take a second to check out the content from this sites we have linked to on this post…

Нэр: 토토사이트 Огноо: 22 August 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated sites to ours, nonetheless, you can take a second and visit the website…

Нэр: Stacey Wood Огноо: 24 August 2019

Wonderful story …

Here are a number of unrelated data, nevertheless seriously really worth taking a your time to visit this website

Нэр: agustin fernandez cosmetics Огноо: 6 September 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: letterboxd.com Огноо: 14 October 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated web sites to ours, having said that, i think you should take a second and visit the website…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.