Төсөв бүрдүүлэх шинэ механизм буюу ТОРГУУЛИЙН СУМАН

taxi suudalУИХ-аар ид төсөв хэлэлцэж хэрүүлийн алим нэгэн рүүгээ шидэлцэж байгаа өнөө үед төсвөө бүрдүүлэх шинэ механизм эргэж эхэллээ. Тодруулбал замын хөдөлгөөний шинэ дүрэм хэмээх торгоно, шийтгэнэ уриатай шинэчлэл.

“Төрийн сүлд минь өршөө”, “Төр оршихуй дор хууль буй” гэж манайхан ихэд билэгшээн хүндэлдэг төр маань ард түмнийхээ нуруун дээр сандайлах биш бүр толгой дээр нь гараад суучихлаа.

Хөл дүүжлэх унаагаараа өдөр хоногийг хоёр идэхгүй, хоосон хонохгүй өнгөрүүлдэг ХАЛТУУРЧИД хэмээх бүлэг хүмүүсийг нугачин дарах бодлого ч гэж хэлж болно. Учир нь замд таарсан хүүхэдтэй хүнийг дайж авахын тулд хүүхдийн суудал хэрэгтэй. Эс бөгөөс 50,000 төгрөгөөр торгоно. Хэн торгуулан байж хоёр мянган төгрөгний газар явах вэ. Одоо өвлийн идэр ес эхэлнэ. Машин тэрэггүй цэцэрлэгийн насны хүүхэд зөөдөг хүн бол хүүхдээ сайн дулаалаад хэдэн буудал газар байсан ч хамаагүй алх эсвэл автобусанд чихэлд. Өөр сонголт байхгүй.

Мөн бага насны олон хүүхэдтэй айл өөрийн гэсэн унаатай болж гэр бүлээ тээвэрлэх шаардлагатай. Дахиад л өнөө суудлын нэмэлт хамгаалалт буюу хүүхдийн суудал. Гэтэл өнөө суудал нь 100-280 мянган төгрөгний үнэтэй. Өнөө маргаашаа өнгөрүүлж ядах иргэдэд бол том дарамт.

Эцэст нь хэлэхэд хөл дүүжлэх унаатай болсон биш нефть импортлогчдийн шатахууны үнийн хөөрөгдөлтөд дарамтлуулна. Гэтэл нэрмээс болж төр нь торгоно, шийтгэнэ гэх нэрийдлээр хэн нэгний хүүхдийн суудлын бизнесийг дэмжиж байна гэсэн хардлага ч төрснөө нуух юун.

Ч.Мөнхбат

BOLOD.MN


URL:

Нэр: irgen Огноо: 2 November 2018

tur huuhdig chin hamgaalah uudnees argui l iim durem gargaj baihad ene metiin bolovsrol soyolgui setguulchid Mongolig onoodor alj bain. yuren uilchilgeend yavj baigaa halturchin bol zoriulaltin teever unaagaar uilchilj baih yostoi bishuu…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.