Украины хотуудад хөлдөх аюул нүүрлэжээ

3fe1b1ae88d6227307e396cc03aeb11e411e9388Эрх баригчид “Нафтогаз” компанитай үүсгэсэн өр авлагын асуудлаа шийдэж чадаагүйгээс болж Украины хотуудад хөлдөх аюул нүүрлэжээ. Тус улсын Дээд Радын гишүүн Александр Вилкул өчигдөр “112 Украина” телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр “Төлбөрийн асуудлаасаа болоод хасах хэмийн хүйтэнд ч  хэрэглэгчдийг байгалийн хийгээр хангах үүргээсээ татгалзах боломжийг эрх баригчид “Нафтогаз” компанид өгчихлөө. Энэ бол иргэддээ “Үхлийн виз” өгсөнтэй ялгаагүй хэрэг. Энэ өвөл Украины хотуудад нийтээрээ хөлдөх аюул нүүрлээд байна” гэж тэрээр хэлжээ.

Украины Засгийн газар төлбөрөө төлөөгүй нийтийн байрнуудын хэрэглээг хаахыг “Нафтогаз” компанид зөвшөөрсөн шийдвэрийг саяхан гаргажээ. Энэ нь зүй ёсны шийдвэр мэт боловч төлбөрөө төлөөгүй иргэн дэндүү олон байгаа нь Дээд Радын гишүүнийг ийнхүү санаа зовниход хүргэжээ. А.Вилкулын хэлснээр, нийтийн байрнуудын “Нафтогаз” компанид тавьсан өрийн хэмжээ 38 тэрбум гривен буюу 88 сая ам.долларт хүрээд байгаа аж.

Украины хотуудад хөлдөх аюул нүүрлэжээ

А.Вилкул.

“Нийтийн байрнуудын байгалийн хийн төлбөрийн өрийн хэмжээ сүүлийн таван жилд долоо дахин нэмэгдээд байна. Оршин суугчид  төлбөрөө төлөхгүй, тэнд муу хүмүүс амьдарч байгаа учраас ийм их өр хуримтлагдсан юм биш шүү дээ. Үнэндээ бол тэдэнд өгье гэсэн ч мөнгө алга байна” гэж А.Вилкул онцлон тэмдэглэжээ.

Байгалийн хийн хэрэглээний үнийг энэ сарын 1-нээс эхлэн 25 хувиар нэмэх болсноо Украины Ерөнхий сайд Владимир Гройсман аравдугаар сарын 19-ний өдөр зарласан юм. Олон улсад тавьсан өрнөөсөө болоод, мөн ОУВС-гаас дараагийн зээлээ авахын тулд ийм шийдвэр гаргаж байгаагаа Ерөнхий сайд тухайн үед тайлбарлаж байсан юм. хэрвээ үнэ нэмэхгүй бол ОУВС зээлийн ээлжит шилжүүлгээ хийхгүй бөгөөд Украин улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй болох юм.

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих