УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авчээ

ac9b2af89ce98de3df473d68a080521cЖижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж, бизнесмэнүүдэд очих ёстой зээлийг “булаасан” төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр байна.

Хамгийн сүүлд олон нийтэд ил болсон мэдээллээр Дархан-Уул аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн “Долоон болдог” ХХК нь ЖДҮХС-аас зээл авсан гэх баримт дэлгэгдэв. Тэрбээр “Долоон болдог” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тун сонирхолтой нь,  ЖДҮХС ийн захирал н.Төгсбилэг гэгч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн туслахаар ажиллаж байгаад тус газрын захиралаар томилогдсон юм байна.

Иргэн таны төлөө, эрүүл , шударга нийгэм цогцлоохын төлөө амь бие үл хайрлан зүтгэнэ хэмээн өглөө оройгүй зурагтаар ярилцлага өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа шударга бус үйлдэл хийдэг УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй байх хөдөлгөөн тухайн тойрог, орон нутагт аль хэдийн өрнөөд эхэлжээ.

Э.Сүрэн

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих