Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын 51 хувийг Японы талд олгосон уу

5c31485c163a7484eec5a65ec8253d5eӨнөөдөр цахим орчинд Засгийн газрын тогтоолын хуулбар бичиг тарж олон хүний анхаарлыг татаж байв. Учир юу гэвэл энэхүү тогтоолд шинээр байгуулж буй нисэх онгоцны буудал барих менежментийн төслийг хэрэгжүүлэхэд хамтарсан хуулийн этгээдийн Японы талд 51 хувь, Монголын талд 49 хувь байхаар тогтоосон заалт сонирхол татаж байлаа.

Энэ талаар хардаж сэрдэх хүн олон байснаас гадна зарим нэг нь манайх сайхан нисэх онгоцны буудалтай гэж бодож байтал хүнийх байж гэх сэтгэгдэл байсан. Ямартаа ч олон нийтэд ил болсон энэ тогтоолын талаар удахгүй тодорхой болох биз.

Энэхүү ажлыг гэхдээ өөр талаас нь харвал Концесс гэрээгээр хийсэн ч байх магадлалтай.  Учир юу гэвэл 42 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй том хөрөнгө оруулалтыг шууд төлөх эсвэл менежментийн гэрээгээр ашгаас нь төлөх гэх мэт сонголтой тохиролцоо хийсэн болов уу гэж таамаглаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгохын тулд шинэ нисэх онгоцны буудлын барилгын анхны захиалга, гэрээний заалтаас харж байж л эцсийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй.  Монгол Улсын Засгийн Газраас захиалж мөнгөө өгөөд хийлгэсэн үү эсвэл Японы тусламжаар уу эсвэл өөр нөхцөлөөр үү гээд энэ ажлын талаар асуух зүйл их байгаа.

Түүний дараа л энэ буудал үнэхээр манай улсынх уу эсвэл хувь эзэмшигчийнх үү гэдэг нь ил болох юм.

http://dorgio.mn/p/96468


URL:

Нэр: Go Here Огноо: 7 February 2019

I just want to tell you that I’m newbie to blogs and certainly loved your web page. More than likely I’m likely to bookmark your website . You absolutely have tremendous articles. Cheers for sharing with us your webpage.

Нэр: Armanda Fingerman Огноо: 19 February 2019

Technical writing – I want to write technical articles but what are copyright laws?

https://scottwells50.wordpress.com/2018/09/27/porady-medyczne/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.