Нийслэлчүүдийн 65 хувь гэр хороололд амьдардаг

Гэр хорооллын нэг өрх сардаа 80000 мянган төгрөгийн нүүрс түлдэг бол хөөсөнцөр байшин нь 30000-40000 мянган төгрөгийг цахилгаан эрчим хүчинд төлнө.
Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа.
Утаагүй ногоон орчинд амьдрах, цахилгаан эрчим хүчийг хэмнэх боломж бүхий орчин үеийн 21-р зууны монгол гэр загвартай байшинг Солонгосчууд хийжээ. Жирийн хөөсөнцөрийг 50 дахин нягтаршуулсан хөөсөнцөрөөр барьдаг угсармал байшин нь төмөр шиг зэвэрэхгүй галд шатдаггүй, элдэв шавьж мэрэгчид идэгдэхгүй, газар хөдлөлтөд тэсвэртэй гээд олон давуу талтай аж. Нөгөөтэйгээр гэр хорооллын тулгамдсан хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ байшин дотроо жорлон, душ зэргийг багтаажээ. Гэр хорооллын айлууд шөнөдөө галлаж хонодог бол энэ байшин нь цахилгаан эрчим хүчээр өөрийгөө халаадаг. Цонх хаалга байнга онгорхой байлгахгүй л бол дулаанаа удаан барьдаг байна.
Гэр хорооллын нэг өрх сардаа 80000 мянган төгрөгийн нүүрс түлдэг бол цахилгаанаар байшингаа шөнийн цагаар хямдруулсан үнээр халааж, өдрийн турш дулаанаа барина гэхээр сардаа 30000-40000 мянган төгрөгийг цахилгаан эрчим хүчинд төлнө.
Үүнээс гадна монгол гэрийг бодвол 3,75 м-ын өндөртэй булан тохойгүй учраас мөстөх, жин цохих асуудалгүй байна. Энэ байшингаар гэр хорооллын иргэдийг хангавал агаар хөрсний бохирдол буурах боломжтой. Үүнээс гадна  иргэд эдлэн газартай, үл хөдлөх хөрөнгөтэй болох аж. Таван ханатай монгол гэр 27 м.кв байдаг бол энэ байшин адил хэмжээтэй юм байна.
Одоогоор уг байшинг Солонгос улсаас зөөврөөр авчирч байгаа болохоор өртөг их, үнэтэй байгаа бөгөөд цаашдаа дотооддоо баривал нэг өрхийн 27 м.кв байшин 10 сая төгрөгт багтах аж. Энэ байшин нь 80 кг жинтэй бөгөөд хоёроос гурван цагийн дотор угсардаг. Мөн хоёр давхар, урт талбай бүхий байшин болгож болох юм байна.
Д.Эрдэнэсувд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.