МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

45376316_2233684366875299_8382267125032550400_nМонголчуудын нум, сум шүтэх, хүндлэх, дээдлэх ёс агуу баялаг бөгөөд аж амьдрал, ахуйтай бүрэн холбогдсон байдаг.

Эрт дээр үеэс Монгол айл өрх бүр гэрийнхээ хойморт нум, сумаа дээдлэн залж “Далдын ад зэтгэрийн нөлөөнөөс амь нас, мал сүргээ хамгаалах зэвсэг нь хүчит нум сум юм…” хэмээн бэлэгшээн шүтэж байсан нь одоог хүртэл өв уламжлан ирсэн байдаг. /Алтайн урианхай-нум шүтэх ёс/

Мөн түүнчлэн эрэгтэй хүүхэд төрөхөд нум сум, тэнгэрийн сум гэгдэх хүрэл сумны зэв, үзүүрт зэвсгийг дүрсэлсэн зүйлс, арслан шонхор шувуу, нар сар од зэргийг эсгийн үнэгийн хамт хайчлан уяанд тогтоон 50-60см өндөрт өлгөдөг байсан. Энэ бүхэн нь хүүхдээ эрүүл чийрэг элдэв муу зүйлээс ангид бат бөх хүн болохыг бэлгэдэх утга учиртай юм.

Хүүхдийн баривчийн ард нум, сумны дүрс хайчлан оёж “Хөлд хурдан орж хөл нь бат бэх болог” хэмээгээд эрүүл энх хүн болон өсөхөд учирч болзошгүй гадны аюулыг нум сумаар хөөн зайлуулахаар бэлэгшээдэг байв.

Нум бол хүчирхэг бат бэх зэвсэг хэмээн эрхэмлэж бэлэгшээн адуун сүргээ нуман тамгаар тамгалсан байдаг. Сумтай нуман тамга хэрэглэдэг айл сумыг нь малын толгой тал руу харуулж дарах тохиолдол бий. Энэ нь голдуу удам дамжсан хурдан морьтой айл хэрэглэдэг байрлал юм. Ийнхүү сумыг урагш харуулж дардаг нь сум мэт урагш тэмүүлж хурдан байхыг бэлэгдсэн зан үйл юм.

Иймд бид эртнээс бэлэгшээн хүндэтгэн шүтэж ирсэн нум, сумаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх хэрэгтэй.

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

МОНГОЛ НУМ СУМНЫ БЭЛЭГДЭЛ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.