Жижиг дундаас зээл авсан МАН-ынхан намынхнаа “татаад” эхэллээ

11639_5507168_1_1

Монгол хөгждөггүйн нэг том шалтгаан бий. Улстөрчид нь багцаагүй ууж иднэ. Төрийн хөрөнгөр, татвар төлөгчдийн мөнгөн дээр өөрийн юмшиг тарвалздаг. Тамга атгуулахаар “Ид, уу” гэж боломж өглөө гэж ойлгодог. Ингэж ганцаараа баахан гөвчихөөд, илчлэгдээд баригдахаараа бусдыгаа чирдэг.

Яг энэ загварыг Жижиг дундаас зээл авсан МАН-ынхан хэрэгжүүлж байна. МАН-ын нэлээд олон хүн ЖДҮХС-гаас хувийн компанидаа зээл авсан нь ил болсон. Ард түмэн нийтээрээ тэдэнд таагүй хандаж байна.

Эдгээр улстөрчдийн хувийн карьерт цэг тавигдаж, улмаар эрх баригч МАН ч ирэх сонгуулиас эхлээд хүндрэх нь тодорхой боллоо.

Тэгвэл мөнөөх зээлтэй нөхдүүд нийлж байгаад нэг арга сэдсэн байна. Тэд хэдүүлхнээ унахгүй, олуулаа болж харагдах хэрэгтэй гэсэн тактик боловсруулж дайралтаа ч хийж эхэлсэн.

Зураг дээр байгаа зургаан гишүүнийг өөрсөд дээрээ нэмэхээр “тусгай  ажиллагаа”-г эхлүүлжээ.

Жижиг дундаас зээл авсан гишүүд, улстөрчдийг чичлээд байсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг, бас АН-ын Ж.Батзанданг “татсан” байна.

Өгч байгаа мэдээлэл нь “Эдгээр гишүүд ЖДҮХС-тай холбоотой авлигын хэрэгт мэдэүүлэг өгч эхэлсэн” гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр дээрх гишүүдийн зарим нь тойргийнхоо нэр бүзхий компанид дэмжлэг үзүүлэхийг хүссэн бичгийг ХХААХҮЯ руу явуулсан бололтой юм.

Юутай ч зээл авсан гишүүд ийн хэдүүлхнээ биш олуулаа “хар” болохоор шийдээд ажиллаж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.