Н.Төгсцогтын өрсөлдөгч Клаудио Маррейро гэж хэн бэ?

maxresdefault-700x394

 

Мэргэжлийн боксын ертөнцөд эх орныхоо нэрийг  гаргаж яваа, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорхой болсон.   Тэр энэ удаа  29 настай, Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах юм.  WBC холбооны чансаагаар дөрөвдүгээрт жагсаж буй К.Маррейро нийт 25 тулаан хийснээс 23-т нь ялсан. Тэрээр өмнө нь хоёр холбооны аваргын бүс эзэмшиж байсан юм байна. Мөн сонирхогчдын боксоор Пан Америкийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2008 оны Бээжингийн олимпод Кубын Янкьель Леонд ялагдаж байв. Түүнчлэн 2007, 2009 оны ДАШТ-д оролцсон туршлагатай.Мэргэжлийн боксын ертөнцөд Аргентинийн Хесус Куэльяр, Пуэрто Рикогийн Хесус Рохас нарт ялагдаж, аваргын бүсээ алдсан. Гэхдээ хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Хорхе Лараг эхний үед буулган авсан юм. Түүний жин 57.27 кг, биеийн өндөр нь 173 см, гарын урт нь 174 см аж. Нийт 23 ялалтынхаа 17-г нь хүнд цохилтоор буулган авсан гэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.