Маршал таунд зорчигчтой лифт зоорийн давхар хүртэл унажээ

33744c7c843b439bbaf93f6803abfa09Мэргэжлийн хяналтын газар ажлаа дутуу дулимаг хийдгийн нотолгоо болж 11 дүгээр сарын 10-ны орой Маршалтаун хотхоны нэг орон сууцны лифт доош унажээ.

Лифт унах үед дотор нь хүн байсан бөгөөд биеийн байдал нь азаар гайгүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжаас өглөө. Маршал таун, Кинг таур хотхонуудын лифт байнгын гацалттай, хэвийн ажиллах өдөр ховор гэдгийг оршин суугчид хэлж байна. Уг нь хотхоны 118 дугаар байрны I орцны лифт хэд хоногийн өмнөөс гацаж, ажиллагаа нь доголдож байсан гэнэ. Харамсалтай нь холбогдох хүмүүс нь байдаг л нэг үзэгдэл мэтээр хүлээн авч, анхаарал тавиагүйгээс лифт тийнхүү В1 давхар хүртлээ унажээ. Мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинжээчид болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байгаа юм байна.

Хотхоны оршин суугчид лифт болон зоорийн давхар гэхчлэн барилгыг анхнаасаа Мэргэжлийн комисс дутуу хүлээж авснаас болж өнөөдөр оршин суугчид эрүүл мэнд, цаашлаад амь насаараа ч хохирч мэдэх нөхцөлд амьдарч байгаа гэдгийг хэллээ. Мөн Маршал таун, Кинг таур хотхонуудын лифтийг хариуцан ажилладаг компани ч барилгыг хүлээн авсан Мэргэжлийн комисс болон Мэргэжлийн хяналтын газрыг буруутгаж байгаа аж

http://www.zaluu.mn/p/44704.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.